메뉴 건너뛰기


Гадаад иргэдийн бүртгэл

2014.04.16 23:40

관리자 Уншсан:3970

1.jpg

Цагаачлал, хилийн хяналт,
зохицуулалтын тухай хуулийн дагуу,
Солонгос улсад 90 хоногоос дээш
хугацаагаар оршин суухаар ирсэн
гадаадын иргэд “гадаад иргэдийн
бүртгэл” хийлгэх шаардлагатай байдаг.
Солонгос улсад бүртгэлтэй гадаад
иргэдийн хүүхдүүд Солонгос юмуу
гадаадын сургуулиудын алинд нь ч
суралцаж болно. Түүнчлэн бүртгэлтэй
гадаад иргэд эрүүл мэндийн даатгалын
тэтгэлэг авах боломжтой. Цагаачлал,
хилийн хяналт, зохицуулалтын тухай
хуулийн 27-р зүйлд Солонгос улсад
оршин сууж байгаа 17-гоос дээш настай
гадаад иргэд бүртгэлийн картаа байнга
биедээ авч явах бөгөөд шаардлагатай үед
цагаачлалын албаны ажилтан юмуу
бусад төрийн албан хаагчдад үзүүлж
байхыг үүрэг болгосон байдаг.
Өргөдөл гаргагч
• Солонгос улсад 91 хоногоос дээш
хугацаагаар оршин суухаар ирсэн
гадаадын иргэн
• Солонгос улсын харьяатаас гараад
гадаадын харьяат болсон иргэн
• Оршин суух зөвшөөрөл хүлээн авсан
өдрөөс эхлэн 91-ээс дээш хоногоор
оршин суухаар болсон Солонгос улсад
төрсөн гадаадын иргэн
※ Гадаад иргэдийн бүртгэлээс
чөлөөлөгдөх хүмүүс
• Дипломат үйл ажиллагаа (A-1), Төрийн
албан хаагч (A-2), Олон улсын
хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа
хүмүүс (A-3) тэдгээрийн гэр бүлийнхэн
• Солонгос улсад 6 сараас доош
хугацаагаар оршин суух Канадын иргэд

болон дараах зөвшөөрлийн нэгийг авсан
хүмүүс: Урлаг/Соёл (D-1), Шашны
холбоотой ажил (D-6) Гэр бүлийн
айлчлал (F-1), Гэр бүл дагалдах (F-3),
бусад (G-1)
• Дипломат ажилтнууд, аж үйлдвэрийн
юмуу үндэсний аюулгүй байдалд чухал
бусад үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс
тэдгээрийн гэр бүлийнхэн, Хууль зүйн
яамны зүгээс бүртгэлээс зайлшгүй
чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн
гадаадын иргэд.