메뉴 건너뛰기


Кил нэгдсэн эмнэлэг

2015.09.03 15:19

МИX Уншсан:21322

Олон улсын эрүүл мэндийн төв
Дэлхийн түвшний Кил Нэгдсэн эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төв 
Нэгдсэн-сэтгэл хөдөлгөсөн – дээд зэргийн сэтгэл хангалуун байдлыг бэлэглэнэ
Качон Их Сургуулийн Кил эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төв нь гадаад өвчтөнийг Кил нэгдсэн эмнэлэгтэй холбон өгч буй итгэж болох холбоос юм.
Кординатор – өвчтөн болон түүний асран хамгаалагчтай Солонгост ирэхээс өмнөх зөвөлгөөнөөс эхлэн эмчилгээ, виз, онгоцны буудлаас тосох, байр, амбулаторын үзлэг, эмнэлэгт хэвтэх, хагалгаа, эдгэрэлт, шинжилгээ, аялалын бүх явцад сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлнэ.
5 орны таван хэл дээрхи орчуулгын үйлчилгээ – Англи хэл, Орос хэл, Монгол хэл, Хятад хэл, Япон хэл
Эмч болон ажилчид бүгд гадаад үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйг ойлгож, хангалттай тайлбар болон сэтгэл хангалуун эмнэлгийн үйлчилгээг хүргэнэ. Смарт эмнэлгийн тоног төхөөрөмжтөй, хамгийн сайн чанарын эмнэлгийн үйлчилгээ, өмнө байсан эмнэлэгийн үйлчилгээг гадаад өвчтнүүдийн соёлд тохируулан өөрчилсөн, нэгдмэл, сэтгэл хөдөлгөсөн дээд зэргийн үйлчилгээгээр гадаад өвчтөнүүдэд сэтгэл хангалуун байдлыг бэлэглэж байна.

Lee, Gil Ya   M.D. Founder of Gachon University Gil Medical Center
Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэгт тавтай морилно уу
Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь салхи салхилах тусам илүү хүчтэй эргэдэг салхин сэнс шиг хэзээ ч шинэ зүйлд хүчээ сорихоо зогсоогоогүй урагшилсаар ирсэн. Шинэ замыг бий болгохын тулд тэр хэмжээгээрээ хүч зориг, сэтгэлийн хат хэрэгтэй. Хол давсан алсын хараагаар баруун далайн бүс нутагт түргэн тусламжийн төвийг нээж, дэлхийн түвшний судалгааг хийхийн тулд Качон их сургуулийн Тархи судлалын хүрээлэн болон Ли Кил Ёо Хорт хавдар • Чихрийн шижингийн судлалын хүрээлэнг байгуулж анагаах ухааны үндсэн хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Мөн манай улсын хамгийн анхны түргэн тусламжийн нисдэг тэрэг болох “Доктор нисдэг тэрэг”-ийг нэвтрүүлэн ажиллуулж байгаа бөгөөд сүүлийн үеийн чанарын өндөр түвшний техник тоног төхөөрөмжөөрөө бахархдаг Хорт хавдрын төвийн барилгын ажлыг дуусгасан нь яах ч аргагүй Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн томоохон ахиц дэвшил юм.
Ийнхүү бидний хичээл зүтгэлээр Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь Солонгос улсдаа судалгаа төвт 10-н эмнэлгээс Шилдэг 3-т шалгарсан ба улсдаа хамгийн анхны Бүс нутгийн гэмтлийн төвөөр сонгогдож ахиц гаргалаа. 
Хилийн чанадад байгаа өвдсөн хүмүүсийг эмчлэх нь Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн баяр хөөр бөгөөд хамгийн том урам билээ. Хагас зууны турш хамтдаа хэрэгжүүлж ирсэн хөршөө хайрлах сэтгэл болон Уудам хайр, Сайн үйлс, Эх орноо хайрлах сэтгэлгээг цаашид залгамжлуулахад манай эмнэлгийн хамгийн том үнэт зүйл билээ. Дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна анагаах ухааны эмчилгээгээр дамжуулан нийгмийн сайн үйлсэд хувь нэмэр оруулдаг халуун дотно эмнэлэг, бүс нутгийн нийгэмтэй хэзээд хамтран ажилладаг эмнэлгээр дахин нэг алхам урагшлах болно. Өвчтөнүүдийн эрүүл мэндийг хамгаалж, амь насыг нь аврах ажил бол хүн төрөлхтөний аз жаргалыг сахин хамгаалах ажлын хамгийн эхний алхам юм. 
Амьдралд шинэ хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх газар, Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн жавхлант маргаашийг дэмжиж өгөөрэй. Тасралтгүй судалгаа, хөрөнгө оруулалт, дээд зэрэглэлийн эмчилгээ үйлчилгээгээрээ та бүхний итгэл хүндэтгэлийг хүлээсэн 21-р зууны шилдэг эмнэлэг болох болно.
Монгол салбар – 
Улаанбаатар хотын төвд Кил нэгдсэн эмнэлгийн зөвөлгөөний төв үүд хаалгаа нээлээ.
2013 онд Монгол Улсын Улаанбаатар хотод салбар оффисоо нээгээд байна. Тухайн салбар оффист өвчний талаарх зөвөлгөө, визний үйлчилгээ, Кил эмнэлгийн эмчилгээний дараах асаргаанд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд Кил эмнэлэгийн ажилчид ажиллан,
Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн Хавдрын төв нь хорт хавдрын эмчилгээний зөвлөл, эмчилгээний олон тасгууд хамтран ярилцаж тухайн өвчтөнд тохирсон хамгийн оновчтой эмчилгээний аргыг сонгон хийдэг.
Монгол дахь салбар оффис
Хаяг : БЗД, 15-р хороо, 13-р хороолол, автобусны буудлын урд байрлах “Престиж” төв, 2 давхарт 202 тоот
Утас : 7000-3213, 96009285, 99950558
Имэйл : mgl@gilhospital.com
Веб сайт : http://foreigner.gilhospital.com/mn_main.html
Facebook : https://www.facebook.com/gmc.int

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Хүүхдийн вакцинжуулалтын талаарх асран хамгаалагчийн гарын авлага МИX 2017.01.19 27096
18 <Солонгостоо хамгийн нэр хүндтэй эмч нарын нэрсийн жагсаалт> [1] МИX 2019.02.19 1642
17 ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛДОГ ВЭ? file МИX 2018.12.04 1743
16 Солонгосын анагаахийн сургууль [1] file МИX 2017.01.25 14312
15 Эмнэлэгийн үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 23428
14 Бүтэн биеийн нарийвчилсан багц шинжилгээ file МИX 2016.11.07 11215
13 Ижонбү хотын Чү нэгдсэн эмнэлэг file МИX 2015.11.06 12576
12 Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь МИX 2015.10.20 11147
11 Эрт үеийн уушигны хорт хавдарын үед уушигны тайралтыг багасгасан ч амьдрах магдал ялгаагүй file МИX 2015.09.04 4096
10 ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ [2] МИX 2015.09.03 16510
» Кил нэгдсэн эмнэлэг [1] МИX 2015.09.03 21322
8 Үргүйдлийн үндсэн шинжилгээ file МИX 2015.09.03 16012
7 Эрүүл мэндийн үг хэллэг file mix 2014.05.27 11760
6 Сөүлд эмийн сангаар үйлчлүүлэх file МИX 2014.04.18 16431
5 Эрүүл Мэндийн Даатгал file МИX 2014.04.18 6129
4 Сөүлийн Олон улсын клиниктэй төв эмнэлгүүд file МИX 2014.04.18 15092
3 Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ file МИX 2014.04.18 6544
2 Солонгосын Эмнэлгийн систем file МИX 2014.04.18 6238
1 기본종합검진 Эрүүл мэндийн шинжилгээ file МИX 2014.04.18 6219