메뉴 건너뛰기


Хүмүүн заяанд төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохын адил ховор нандин завшаан гэдэг.  Бид хорвоод ирэхдээ энэ л нүцгэн биеэрээ ирж нүцгэн биеэрээ буцдаг. Тэгэхээр хүн бидэнд энэ яваа насанд минь заяасан бие маань юугаар ч сольшгүй эрхэм дээд эрдэнэ билээ. Гэтэл бид эцэг эхээс, бурхнаас заяасан эрдэнэт хүмүүн заяа, хүмүүн биеэ хэр хайрлан хүндэтгэлтэй ханддаг вэ. Ялангуяа өнөө цагийн монголчууд бид өөрийн эзэн биеэ хэрхэн хайрлаж байна вэ. Бид үүнд эзэн болсон өөрийгөө биш олон зүйлийг буруутгах гэж оролддог. Жишээ тоочвол хөдөлгөөний дутагдал, таргалалт, стресс, ажлын ачаалал гээд дурьдаад байвал дуусахгүй олон шалтгаан гаргаж ирнэ. Энэ биеийг эрдэм чадлаар дүүргэх үү, зангирсан сайхан булчингаар чимэх үү. Энэ зөвхөн эзэн болсон танаас л шалтгаална. 

Эрүүл чийрэг бие бялдар гэдэг миний хувьд таны хамгийн том цорын ганц өмч гэж боддог. Гэтэл монголчууд бид энэ эзэн биедээ өөрийхөө цорын ганц үнэт өмч хөрөнгөндөө дэндүү хайр гамгүй ханддаг.  Бид энэ биеэ хэтэрхий хайр гамгүй эдэлдэг. Үүний ганцхан жишээ бол таргалалт. Таргалалт юунаас үүсдэг вэ. Эрүүл хоол хүнс хэрэглээгүй, хөдөлж биеийн тамир хийдэггүй залхуурсан Танаас л үүсдэг түүнээс эхээс төрөхдөө тарган илүүдэл жинтэй бид төрдөггүй. Хүн бид бүгд л ойролцоогоор 2.5-4.0 орчим жинтэй л төрдөг. Эмэгтэйчүүд энэ целлюлитийг яаж арилгах вэ гэж их санаа зовдог. Хар залуугаараа ёстой л гунхсан сайхан насан дээрээ целлюлит гэх арьсан дор үүссэн өөхлөлттэй охидууд зөндөө байдаг. Хэдэн килограммаар түрхээд ч нэмэргүй тосуудыг худлаа маркетингт итгээд өндөр үнээр аваад целлюлиттэй тэмцэж байна гээд л түрхээд байдаг. Ямар ч нэмэргүй л дээ. Ихэнх маань целлюлит юунаас үүсдэгийг хэрхэн түүнийг арилгах талаар үнэн зөв мэдээлэл уншчихаас залхуурдаг. Тэр өөхөн давхраг хөдлөхөөс залхуурсан, өөх тос,  чихэрлэг амттан хэтэртлээ их идсэнээс л таны булчинд үүсдэг. Тэгэхлээр түүнтэй тэмцэх цорын ганц үр дүнтэй арга бол булчингаа л байнгын ажиллагаатай болгож дасгал хийх спортоор хичээллэх юм.

Зөвхөн хүүхнүүд ч гэлтгүй эрчүүд маань залуу сайхан бие цогцсоо дэндүү гамгүй эдэлдэг.

Ядаж 7 хоногтоо 1 удаа хөлсөө гартал спортоор хичээллэхийн оронд найз нөхдөөрөө 7 хоногт 1-ээс лав доошгүй удаа архи дарс, шар айраг хэтэртлээ ууна. Бүр амаараа гартал ууна. Бидний насны монгол эрчүүдийн ихэнх нь илүүдэл жинтэй гүзээтэй. Бид яанаа таргалаад бүр хэцүүдлээ гээд л байдаг. Гэтэл тэр болгон хөдөлгөөний дутагдлаасаа яаж гарах вэ, хэрхэн зөв хооллох вэ гэдэг дээрээ анхаардаггүй. Гялалзтал нь угаасан бараг өөрийн биеэсээ илүү хайртай үнэтэй машинаараа л өдөржин түгжрэлд зогсоно, түүгээрээ гангарна. Хэдхэн алхмын зайны газар ч машинтайгаа зогсож л байдаг. Миний нэг гадаад танил саяхан Монголд ирээд“Big big cars, big big Mongolians!” гэж ёжлон хэлж билээ. Тийм ээ бид том том ганган жийп машинтай бүдүүн бүдүүн монголчууд болжээ. Гоё үнэтэй машин унах ч сайхан л даа. Би ч үнэтэй машинд дуртай (бүр Ferrari унахыг мөрөөддөг) гэхдээ зарим нэг маань за бараг ихэнх нь дээ тэр машиныг лизинг буюу зээлээр аваад сар бүр өндөр үнэтэй зээлийн төлбөр төлж, үнэтэй чанартай биед хэрэгтэй хоол хүнсээ өөрөө өөрөөсөө харамлаад л суугаа даа.


Биеэ хайр гамгүй эдэлдгийн бас нэгэн шалтгаан бол хэтэрхий хэнэггүй монгол зангаас үүдэлтэй. 
Осол аваар хэлж ирэхгүй хийсэж ирэх ч зам дээр улаан гэрэл солигдтол хүлээгээд гарчихгүй машины урьд хойгуур гүйлдээд л байна. Явган хүний замаар биш машин ирээд дайрвал ч дайраг гэсэн шиг хэнэгч үгүй машин замаар чихэвч хийчихээд алхана. Зарим өвөл ус гол бүрэн хөлдөөгүй шүү гээд зарлаад л байхад за үхвэл ч үхэг гэсэн шиг л үр хүүхдээ дагуулаад машинаар гол гатлаад байна. Хувийн ариун цэврийг сахиж элдэв халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах сэргийлэх тал дээрч хэнэггүй нөгөө л монгол зангаараа хандана. Адгийн наад зах нь хелико бактер ахуйн замаар халддаг гээд хөдөө гадаа найрлаж архи уухдаа нэг хундагаа жороолж дамжуулахгүйгээр уучихгүй. Архи спирт ариутгачихдаг гээд нэгийгээ хэнэг ч үгүй ариар шахаад бусдын уусан аяга хундага бариад дайраад байна. Мөн бид аливаа зүйлд ул суурьтай, судалгаа мэдлэгээр системтэй ханддаггүй. Нэг зүйлд зүгээр л хошууран бусдыг даган дуурайсан байдлаар хандана. Тухайлбал сүүлийн үед хэтэрхий их хавтгайрсан гэж болох ууланд авиралт. Олон олон алхалтын клубууд бий болж олон олон хүмүүс үүгээр хичээллэж байгаа нь сайшаалтай ч мөн л бид хэнэггүй зангаараа энэ их эрсдэлтэй экстрим спортод хэн нэгнээс дутчих вий, эсвэл цэвэр сонирхлоороо биш бүр улс төрийн ч зорилгоор хандах нь бий. Уучлаарай би энэ спортод сэтгэл зүрхээ өгсөн хүмүүсийг хэлээгүй шүү. Хөгжилтэй орнуудад ийм эрсдэлтэй спортоор тэгж хүн болгон хичээллээд ч байдаггүй, дуртай мөнх цастай оргилдоо хангалттай туршлага, мэдлэггүйгээр энэ биеэ үр хүүхдээ золиослон байж гараад ч байдаг юм биш.

Энэ мэт энэ биеэ хайрладаггүй хэнэггүй зангийн маш олон жишээг дурьдаж болно.
Учир иймээс энэ биеэ өөрийнхөө хамгийн үнэт хөрөнгөө биш эд материалыг, сайхан машиныг, тансаг харшийг, ямар нэгэн амбицыг өөрөөсөө илүүд үзсэн бидний энэ сэтгэлгээнд асуудал байна. Уг нь өвөг дээдэс минь “Эдээр биш эрдмээр биеэ чим” гэж үр хүүхдээ сургаж ирсэн. Үр хүүхэддээ эд материалыг биш өөрийгөө эрхэмлэх, хүмүүн заяагаа дээдлэх ухаан суулгая л даа. Эцэст нь хэлэхэд эд хөрөнгөөр биш өөрөөрөө эрүүл чийрэг зангирсан сайхан булчинтай ядаж л хэвийн жинтэй энэ биеэрээ гайхуулж амьдарцгаая л даа. Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө.

Зохиолч Б. Эрхэмбаяр
2015 оны 7 дугаар сарын 29
Улаанбаатар хот
http://www.erkhembayar.mn/2015/07/minii-bie.html
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 496
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1491
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 442
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 708
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 832
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1374
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2380
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4036
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16189
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25801
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14649
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1394
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1852
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1411
» Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692