메뉴 건너뛰기


Гар утасны цэнэг дуусах бол тун түвэгтэй бөгөөд тавгүй байдал үүсгэдэг асуудлуудын нэг мөнөөс мөн. Цэнэггүй үед ертөнцөөс холбоо тасарчих шиг л санагддаг биз дээ. Нэн ялангуяа цэнэглэгчээ орхичихоод ажил дээрээ ирсэн үед  LOW BATTERY гэсэн бичиг харах ч сайхан биш шүү. 

Хэрвээ та iPhone загварын гар утас хэрэглэдэг бол, утасныхаа цэнэгийг удаан барих хялбар аргуудыг танд танилцуулж байна. 

1. Siri-г амраах

Сири тохиргоог хүнээр төсөөлөн бодох хэрэгтэй. Хэн нэгнийг өдөржин хүлээлгэвэл мэдээж тэр хүн ядрана, залхана, эрч хүч нь дуусна. Үүний нэгэн адилаар Сири бүтэн өдөржин асаалттай байвал ядаргаанд орж, цэнэгийг "идчихдэг" учраас Settings > General > Siri гэж ороод хэрэгцээгүй үедээ Сириг унтраагаарай. 

2. Чичиргээг унтраах (Vibrate)

Утсаа чичиргээн дээр тохируулбал цэнэг амархан дуусдаг талаар бид өмнө нь мэдээ бэлтгэж байсан билээ.  Тийм учраас, хэрэгцээгүй үедээ аль болох утасны чичиргээ буюу vibrate-ийг ашиглахгүй байгаарай. 

3. Хурдан түгжигддэг болгох 

 

Утсандаа гар хүрээгүй үед гар утас өөрөө түгжигддэг байх ер нь амар асуудал шүү дээ. Тийм учраас таныг гар утсаа ашиглаагүй тохиолдолд хэрэгцээгүй зүйлд цэнэг үрэгдэхээс нь сэргийлж, утсаа хамгийн хурдан автомат түгжигддэг хугацаан дээр нь тохируулаарай. 

4. Location-ийг унтраах 

Google Map таны цэнэгийг бардаг ганц аппликейшн биш, location ашигладаг бусад аппликейшнууд ч бас утасны цэнэг хумсалж байдаг. Тийм учраас хэрэгцээгүй нөхцөлд Settings > Privacy > Location Services гэж ороод Location-ийг унтраагаарай. 

5. Гэрлийг багасгах 

Тод гэрлээр утсаа хэрэглэх мэдээж сайхан л даа, гэхдээ цэнэгээ удаан хадгалахыг хүсэж байвал утасныхаа BRIGHTNESS-ийг аль болох бага дээр нь тохируулаарай. 

6. Background App Refresh-ийг унтраах 

Байнга хэрэглэдэггүй ч байнга update шаарддаг аппликейшн бүр дата болон цэнэгийн мангас. Тиймээс эдгээр аппликейшнийг мөн л байнга унтрааж байх шаардлагатай. Үүний тулд Settings > General > Background App Refresh гэж ороод унтраагаарай. 

7. Хаа сайгүй Wi-Fi ашиглах 

Утасныхаа 4G болон Mobile Data, Wifi-г хэрэгцээгүй үед нь үргэлж унтрааж бай. 

8. Хэрэгцээгүй notification-уудаа бүгдийг нь унтраах 

Утсан дээрээ байдаг аппликейшн бүрээс notification цаг үргэлж хүлээж авах нь бас л үрэлгэн зан учир Settings > Notifications гэж ороод хэрэгцээгүй notification-үүдийг унтраагаарай. 

9. Янз бүрийн эффект, нэмэлт чимэглэлээс татгалзах 

Анх Iphone утас хэрэглэж эхлэх үед дэлгэцнийх нь өнгө солигдоод л, утсаа улам гоё болгох төрөл бүрийн цэснүүдийг ашиглаад л тун сонирхолтой санагддаг ч эдгээр нь таны утасны цэнэгт мөн л халгаатай зүйлс учир Settings > General > Accessibility гэж ороод хэрэгцээгүй зүйлсийг унтраагаарай. 

10. Цахим тоглоомуудыг тоглохгүй байх 

Ухаалаг утасны давуу талыг тоочоод дуусашгүй. Уйдсан үедээ цахим орчинд төрөл бүрийн сонирхолтой тоглоом тоглодог бол утасныхаа цэнэгийг гамнасан нь дээр шүү. Тэдгээр тоглоомууд цэнэгийг тань зүгээр л уух болно. 

11. Аппликейшнууд автоматаар update татахыг нь болиулах 

Интернет оров уу үгүй юу update-ууд татагдаж эхэлдэг бол үүнийг зохицуулах нэг арга бий. Settings > iTunes & App Store > Automatic Download гэж ороод автомат update татах үйлдлийг таслан зогсоогоорой.