“Gangnam Style”-ийг 2,5 тэрбум хүн үзжээ
2016.01.21 11:07
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын реппер Psy-ийн хит дуу “Gangnam Style”-ийг лхагва гарагийн байдлаар 2,5 тэрбум хүн үзэж "youtube" цахим хуудсын бас нэгэн амжилтыг тогтоолоо гэж түүний менежмент хариуцсан агентлаг мэдэгдлээ.
Энэ нь 2012 оноос хойш явж байгаа тус клипийг 2,4 тэрбум хүн үзсэн анхны амжилтыг ердөө 5 сарын хугацаанд эвдсэн үзүүлэлт юм гэж “YG” энтертайнмент мэдэгдэв.
Энэ хэвээр амжилтаа үргэлжлүүлбэл "Gangnam Style”-ийн үзүүлэлт 3 дугаар сард тоймгүй өндөр буюу 10-ын 18 зэрэгт хүрэх гэнэ.
Psy-ийн бусад дууны клип болох “Gentlemen” нь "Gangnam Style"-ийн амжилтыг үргэлжлүүлэн анхаарлын төвд байсан бөгөөд “Hangover”, “Daddy” дууг "youtube"-ээр 100 сая гаруй удаа үзсэн байна.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ