메뉴 건너뛰기


GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА

2016.04.11 11:07

МИX Уншсан:1851

1. Илгээсэн мэйлээ буцаах арга 

Send дарсныхаа дараа болоогүй мэйл байсныг гэнэт санадаг уу? Тэгвэл санаа бүү зов. Явуулсан мэйлээ буцаан болиулах аргыг хэрэглээрэй.

Setting > Labs хэсэгт ороод хайх хэсэгт Undo гэж бичээд гарч ирсэн Undo Send тохиргоог Enable болгоод гүйцээ.

2. Имэйл дизайнаа өөрчлөх арга 

Нэгэн хэвийн цагаан интерфэйстэйгээ өчнөөн удаж байгаа бол солиорой. 

Тэгвэл өөрийн хэв маягт таарсан аятайхан дизайныг Theme хэсгээс сонгоорой.

3.Инбоксоо хуваах арга  

Олон мэйл нэгэн зэрэг шалгахын тулд хэт их хугацаа зарцуулж байвал үүнийг ашигла.

Settings > Labs > хэсгээс Preview pane гэж хайгаад Enable болгоно. дараагаар нь Split icon дээр дарж хуваалтаа сонгоод боллоо.

4. Имэйл явуулах хугацаагаа төлөвлөх арга

Ажлын цаг өнгөрснөөс хойш драфтласан мэйлээ явуулах хэрэг гардаг бол Бүүмерангаар илгээх цагаа сануулаад  амрах боломж  бий гэдгийг санаарай.

Тухайн илгээгч хариу ирүүлсэн үед эсвэл хариу ирэхгүй тодорхой хугацаа авах тохиолдолд үгүй бол зүгээр л 4 цагийн дараа явуулах горимыг сонгох боломжтой.

5. Харилцагчийнхаа сошиал аккаунтыг мэдэх

Зарим харилцагчдийнхаа сошиал аккаунтыг мэйл хаягнаас нь мэдэхийг хүсч байвал үүнийг туршаад үзээрэй.

6. Нэг имэйлд бүх имэйл хаягаа холбох

Байн байн олон имэйл хаяг ашигладаг бол яг одооноос энэ аргыг хэрэглээрэй. 

Бүх имэйл хаягаа Gmail-тэй холбоод дурын мэйл хаягаараа имэйл бич. Учир аль ч хаягаар ирсэн явсан бүх мэйл Gmail-д ирэх болно. 

7.Орлого зарлагаа 1 doc файлд хүлээж авах арга

Орлого зарлага хүлээж авна гэдэг маань  excel програмын spreadsheet-ыг л онлайн орчинд хэн дуртайдаа шэйрлаад excel нүднүүдээ бөглүүлээд байна гэсэн үг. Орлого зарлага авахаар барахгүй хүснэгтэн мэдээлэлтэй харилцдаг хүн бүр үүнийг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй. Үүний тулд docs.google.com руугаа ороод Create > Spreadsheet гүйцээ. Мөн санал асуулга, бүртгэл, мэдээ нийтлэл хүлээж авах гэх мэт форм бөглөх хэрэгцээнд Сreate > Form гэж үүсгэнэ.

8. Зурагтай имэйл явуулах арга

Мэйл бичих нь вэб хэл дээр суурилсан үйлдэл учир интернэтэд upload хийсэн зургийг copy pasteхийхэд тухайн хэлээр нь мэйлдээ хуулаад тавьчихаж байна гэсэн үг юм. 

9. Том хэмжээтэй файл имэйлээр илгээх арга 

Compose буюу бичих хэсэгт байрлах Drive логон дээр дараад файлаа хуулна. Файлын дээд хэмжээ 10GB буюу хэд хэдэн DVD кино явуулах боломжтой гэсэн үг.

10. Имэйл ашиглан видео чат, харилцан яриа өрнүүлцгээе 

Имэйлийнхээ Hangouts-ийг ашиглан эдгээр үйлдүүдээ илүү чанартайгаар ашиглаарай. Мөн зарим нэг үйлдэл хийхэд төлбөр төлөх шаардлагатай байсан бол одоо насан туршдаа үнэгүй ашиглах боломж нээгдэж байна.

11. Инбокс ангиллуудаа цэгцлэх арга 

 Хамгийн их халуун цэг болсон сэдвүүдээрээ тус тусад нь инбокс болгоод цэгцэлчих. 

12. Шинэ имэйл хялбар шалгах арга 

Мэйл ирсэн болов уу гээд байн байн инбоксоо шагайж байснаас  > Labs ороод Unread message icon гэж бичээд Enable дар. Дараа нь заавал оролгүйгээр табаасаа хэдэн мэйл ирснийг харчихаж болно. 

13. Имэйл соёлоор гангарах арга 

Мэйл бичих бүртээ илгээгчийн мэдээлэл, хүндэтгэсэн, баярласан тухайгаа бичих нь мэйл бичих соёл билээ. Хэрвээ мэйлдээ Signature байрлуулж амжаагүй байгаа бол Settings хэсэгт ороод Signature нүдэнд хүссэн зүйлээ оруул. Мөн зурган имэйл явуулахтай адилаар твиттэрийнхээ ч юмуу, ямар нэгэн вэб дээрх зураг, текстээ copy, paste хийгээд оруулчихаж болно.

14. Имэйл ашиглах хурдаа нэмэх арга 

Цаг хэмнэх арга. Эхний удаад туршилт байдлаар дан гарын товчлол ашиглаад хэдэн минут хэрэглээд үз. Эхлээд Settings дотроосоо Keyboard Shortcuts гэснийг Enable болгох хэрэгтэй. Мөн дараах цаг хугацаа хэмнэгч шидэт товчлолуудийг туршаад үз.

C = Шинээр бичих

D = Шинэ таб нээж бичих

CTRL + Enter = Илгээх

R = Хариу бичих

/ = Имэйл хайх

E = Архивлах

M = Спам хаах

# =  Устгах

15. Имэйлийг зөвхөн attach файлаар хайх арга 

Дахин дахин ирсэн явсан файлуудтай хөөцөлдөх шаардлагагүй болно гэсэн үг. Энэ асуудлыг ердөө л хайлтын цонхонд has:attachment гэж бичээд л шийдчихлээ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 496
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1490
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 442
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 708
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 832
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1374
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2380
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4036
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16189
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25788
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14649
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1394
» GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1851
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1411
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692