메뉴 건너뛰기


Фэйсбүүк чат шинэчлэгдлээ

2016.04.26 10:49

МИX Уншсан:3518

facebookӨнөөдрөөс эхлэн фэйсбүүкийн групп чатаар найзуудтайгаа зэрэг ярих боломжтой боллоо. Энэ тухай тус компанийн ажилтан Дэвид Маркус албан ёсоор мэдээллэсэн байна. Гар утасны “IOS” болон “Android” дахь фэйсбүүк аппликейшнууд шинэ хувилбарт шилжиж, ‘‘Group call’’ хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх аж. Дээрх аппликейшнийг хэрэглэхийн тулд фэйсбүүк мессэнжерээ update хийх шаардлагатай. Ингэснээр олуулаа утсаар ярих боломжтой аж. Өнгөрсөн гурвадугаар сард тус компаниас харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан зураг тайлбарлах программ нэвтрүүлээд байгаа билээ.

Б.ЦОГ

fb