메뉴 건너뛰기


Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд ур чадвараа сорин оролцох Монгол Улсын шигшээ багийг албан ёсоор зарлалаа.

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Удирдах зөвлөл, дасгалжуулагчид хоёр удаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргав. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам эхлэхэд өнөөдрийн байдлаар 100 хоног үлдээд байна. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оруулж ирсэн. Үүний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч чансаанд бичигдэж ирлээ. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ олимп хүртэл хугацаа бий, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр дахь  тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Монголын жүдо бөхийн багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонгож байна. Олимпийн наадамд гурав дахь удаагаа зодоглох эрх авсан Н.Түвшинбаярт олимпийн гурав дахь медалиа зүүхийг хүсье" гэв.

Эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, эмэгтэй -52 кг тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан юм. Ялангуяа эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг явуулах вэ гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан юм. Юун түрүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүүд итгэл хүлээлгэхээр шийджээ. Ц.Цогтбаатарын хувьд 20-хан настай бөгөөд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг эх орондоо үлдэж Риогийн татамид зодоглохоор боллоо. Харин 73 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Г.Одбаярыг 2016 оны олимпийн наадамд илгээхээр болов.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар олимпийн наадамд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмонг сонгожээ. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг М.Уранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Рио-д эх орноо төлөөлөн хүч үзэхээр сонгогдлоо.

Д.Өлзий

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 2018 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН МЕДАЛЬ БЭЛЭН БОЛЖЭЭ file МИX 2017.09.28 1727
35 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
34 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
33 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
32 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
31 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
30 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6726
29 Барселона багийн шинэ үндсэн ивээн тэтгэгчээр “Rakuten” сонгогджээ МИX 2016.11.22 1843
28 Рио 2016" медаль авсан тамирчдад мөнгөн шагналыг олгож эхэлжээ file МИX 2016.10.23 1949
27 Бразил хөлбөмбөгөөр анх удаагаа Олимпын аварга болов file МИX 2016.08.21 1754
26 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
25 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
24 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111
» “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249
22 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
21 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917
20 "Макс" Ганбаа хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд данс нээж өгнө МИX 2015.11.06 2525
19 Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа МИX 2015.10.19 2507
18 Таеквондогийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртжээ МИX 2015.09.02 2580
17 Өвлийн олимпийг хамтран зохион байгуулахгүй file МИX 2015.01.03 2749