메뉴 건너뛰기


20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
- Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
- Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов...
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:
- Өчигдөр миний хүүгийн амийг аварсан хүн та мөн үү? хэмээн асуулаа.
- Тийм ээ, би гэж фермер хариулав.
- Би танд хэдийг өгвөл болох вэ?
- Намайг гомдоох хэрэггүй, ноёнтон минь. Та надад юу ч төлөх шаардлагагүй. Би жирийн л хэн нэгний хийх ёстой үйлийг хийсэн.
- Үгүй ээ, миний хүү надад маш үнэт эрдэнэ учраас үүнийг би зүгээр орхиж чадахгүй. Та хүссэн тоогоо л надад хэлчих хэмээн баян эр шавдуулав.
- Би тантай энэ сэдвээр дахин ярьмааргүй байна. Баяртай хэмээн фермер хэлээд гэртээ орохоор эргэтэл түүний хүү гэрээс үсрэн гарч ирэв.
- Энэ таны хүү юу?- хэмээн баян эр асуулаа.
- Тийм ээ – гэж фермер эр бахдалтайгаар хариулаад хүүгийнхээ толгойг илэв.
- Тэгвэл ингэе. Би хүүг тань Лондон руу авч яваад, төлбөрийг нь төлөөд сайн боловсрол эзэмшүүлье. Хэрэв хүү тань аав шигээ ийм сайхан сэтгэлтэй бол хожим нь та ч, би ч энэ шийдвэртээ харамсахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү дунд сургууль, дараа нь Анагаахын Их сургууль төгсөв. Удалгүй бидний сайн мэдэх пенициллин тариаг нээн, дэлхий дахинаа нэр нь алдаршлаа. Түүнийг Александр Флемминг гэдэг байв.
Дайны өмнөхөн нөгөө баян жентлмений хүү хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа тусан Лондонгийн нэгэн тансаг эмнэлэгт хүргэгджээ. Энэ удаа түүний амийг юу аварсан гэж бодож байна? Нөгөө Александр Флеммингийн нээсэн пенициллин шүү дээ.
Флеммингийг боловсролтой болгож тусалсан баян жентлмен эрийг Рандольф Черчилль гэдэг байсан бөгөөд харин намгаас аврагдсан түүний хүү бол Уинстон Черчилль байжээ. Хожим нь, Уинстон Черчилль Английн ерөнхий сайд болсныхоо дараа “Чиний үйлдсэн буян нэг цагт чамд эргэж ирдэг...” алдарт үгээ хэлжээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 492
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1484
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 438
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 704
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 828
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1372
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2378
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4034
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16187
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25757
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14647
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1852
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1745
» ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1392
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1849
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1409
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2003
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1891
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1757
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1690