"Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм
2016.07.18 13:33
7 сарын 10 –ны өдөр Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон Солонгос-Монголын Соёлын харилцаа Хамтын ажиллагааны Холбоо ерөнхий зохион байгуулагчаар, Соёмбо Карго, Монголчуудын Тулга холбоо, Пусан дахь Монгол Оюутны Холбоо, Монголчуудын Ёоннаг Цуглаан, Мөрөөдлийн элч бүлгэм зохион байгуулагчаар гар нийлэн ажиллаж “Монгол Наадам Пусанд 2016” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд солонгосын өнцөг булан бүрээс ирсэн нийт 700 орчим монгол иргэд оролцлоо.