메뉴 건너뛰기


Баттерейн хэт халалтаас гал гардаг нь удаа дараа батлагдсан Galaxy Note 7 гар утсыг үйлдвэрлэхээ бүр мөсөн зогсоож байгаагаа саяхан Самсунг корпораци зарлалаа.

Өчигдөрхөн тэд үйлдвэрлэлээ түр зогсоож байгаагаа зарлаж байсан юм.

Түр зогсоож байгаа шалтгаанаа Самсунг “үйлдвэрлэлийн процесст засвар оруулах” зорилготой гэж тайлбарлаж байв.

Харин одоо тэд Galaxy Note 7-г үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоож байна.

Самсунгийн мэдэгдэлд “хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шалтгаанаар бид Galaxy Note 7 утасныхаа үйлдвэрлэл, худалдааг зогсоож байна” гэжээ.

Цаашдаа Самсунг корпораци яах нь тодорхойгүй байна.  Note 7-г шинэчлэн дахин гаргах магадлал маш бага. Шинэчилсэн хоёр дахь хувилбар нь бүтэлгүйтсэн тул гурав дахь хувилбарыг гаргалгүй орхиж дараагийн шинэ загвартаа анхаарал хандуулах магадлал өндөр байна.

2017 оны хоёрдугаар сард гарах сурагтай байгаа Galaxy S8, S8 Edge загваруудаа чанартай үйлдвэрлэхийг зорих нь тэдний хувьд үлдсэн ганц зөв зам байж магадгүй юм.

 

Эх сурвалж: Associated Press