Худалдааны виз (D-9-1)
2016.11.07 18:35
Худалдааны виз(D-9-1) нь худалдааны ажил эрхэлдэг эсэх, худалдааны салбарт мэргэжил эзэмшсэн эсэх /холбогдох ажлын туршлагатай, холбогдох салбарт мэргэшсэн, худалдааны мэргэжлийн сургалтыг дүүргэсэн/, гадаад, дотоодод суралцсан байдал гэх зэргээс хамаарч үнэлгээ өгч шаардлагатай 10 оноог оруулан, хамгийн багадаа 60 оноо цуглуулвал худалдааны туршлага байхгүй тохиолдолд ч худалдааны ажил эрхэлж, мэдүүлэг өгөх боломжтой визний төрөл юм.
Глобал төвийн бизнесийн багаас худалдааны виз мэдүүлэхэд шаардлагатай худалдааны бизнес эрхлэх сургалт/шаардлагатай 10 оноог цуглуулах боломжтой /-ыг явуулж байна. Худалдааны виз,бизнес эрхлэх сургалтанд хамрагдах сонирхолтой гадаад оюутнууд, иргэд Сөүл Глобал төвийн бизнесийн баг болон Дундэмүн Глобал төвд хандана уу.
Лавлах
Глобал төвийн бизнесийн баг /02-2075-4121/ Jonggak station, 6-р гарц, Сөүл Глобал Төв, 6-р давхар
Дундэмүн Глобал төв /02-2271-9522/ Dongdaemun history & culture park station, 7-р гарц, Дундэмүн
Глобал Төв, 7-р давхар