메뉴 건너뛰기


Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Визгүй зорчигч иргэдийн анхааралд дараах мэдээллийг гаргасан байна.

visa.jpg

ҮҮНД:

“Солонгосын Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зорчигчийг урьдчилан шалгах системийг нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих журмыг хүчингүй болгож, Монгол зэрэг улсуудын визгүй зорчдог гадаадын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгохоор шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу тус Элчин сайдын яам нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчдог иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгож байсан болно.

Гэтэл Монголын тал гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчих журмыг хүчингүй болгож визгүй зорчдог Солонгос иргэдэд виз олгож эхэлсэн боловч тэр нь нэг удаагийн виз тул тус улсын Элчин сайдын яам нь харилцан эрх тэгш байх зарчмын үүднээс визгүй зорчдог Монголын иргэдэд гуравдугаар сарын 6-ны өдрөөс нэг удаагийн виз олгох болсныг ойлгон хүлээн авахыг хүсч байна.

Иймд Монголын Гадаад харилцааны яам болон төрийн байгууллагаас визгүй зорчдог Солонгос иргэдэд олон удаагийн виз олгохоор шийдвэрлэвэл тус Элчин сайдын яамны зүгээс Монголын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног)-ийг нэн даруй олгож эхлэх болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

Б.ГЭРЭЛ


http://www.medee.mn/main.php?eid=90637

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
38 "Бизнесийн төлөвлөгөөг хэрхэн бичих вэ?" семинар сургалт file DongdaemunGlobalCenter 2017.06.16 2388
37 "Солонгос хэлний хичээл"-н 2 дахь ээлжийн бүртгэл эхэлж байна file DongdaemunGlobalCenter 2017.06.12 2848
36 Хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрийн судалгаа file МИX 2017.05.24 2547
35 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ file МИX 2017.05.03 2637
34 Гадаад иргэдэд зориулсан "Мини номын сан"-д Монгол хэл дээрх ном хандивлана уу. file DongdaemunGlobalCenter 2017.04.25 2634
33 "Солонгосын татварын систем" сэдэвт семинар сургалт явагдана. file DongdaemunGlobalCenter 2017.04.13 2679
32 Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2813
31 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.04.03 2851
» Монгол, Солонгосын визны журам харилцан чангарсаар байна file МИX 2017.03.31 3241
29 Донгдэмүн Глобал төв "Солонгос хэлний сургалт"-н бүртгэл эхэллээ. file DongdaemunGlobalCenter 2017.03.13 2763
28 2017ОН НУТАГ БУЦАХ АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН ДАХИН СУУРШИХ СУРГАЛТ [ТОПИК 3-Р ТҮВШИНГИЙН СУРГАЛТ] file МИX 2017.03.12 2675
27 2017оны Нутаг буцах ажилчдад зориулсан дахин суурьших сургалт file МИX 2017.03.12 2730
26 Худалдааны виз(D-9-1) тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт file DongdaemunGlobalCenter 2017.02.24 6875
25 Худалдааны виз(D-9-1) мэдүүлэхэд шаардлагтай 10 оноог олгох сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.02.23 4022
24 "Mongolian Weekend School" file МИX 2017.02.23 2278
23 Cар шинийн мэндчилгээ file МИX 2017.02.23 2773
22 Mонгол улсын төрийн дуулал үг(한국어) file МИX 2016.12.06 9328
21 어린이 축제 2016 신청서_양식 file МИX 2016.05.16 2273
20 Хүүхдийн Наадам 2016 (бүртэх_файл) file МИX 2016.05.16 2452
19 Монгол иргэдийн Статистик [1] МИX 2016.05.02 3921