Солонгос 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа.
2017.10.24 14:20
Солонгос улсад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг цагийн хөдөлмөрийн хөлс 2017онд 6,470 вон байсан билээ.
Энэхүү цалингийн хэмжээг ирэх 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа.
Өдөрт 8 цаг ажилладаг ажилчны 1 өдрийн хөдөлмөрийн хөлс 60,240вон , сард ажлын 5 өдөр , 7 хоногийн 40 цаг ажилладаг гэж тооцвол 1 сая 573 мянга 770 воны цалинтай болох юм байна.
Хамрах хүрээ хугацаа : 2018.1.1~2018.12.31