메뉴 건너뛰기
2018.01.02 17:16
МИX Уншсан:4684
БНСУ-ын экспорт 2017 онд сүүлийн 60 жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өслөө. Ийнхүү өндөр үзүүлэлтэд хүрэхэд хагас дамжуулагч, машин тоног төхөөрөмж, нефть химийн бүтээгдэхүүний нийлүүлэлт голлох нөлөөг үзүүлсэн гэж тус улсын Худалдааны яам мэдээллээ.
Тоон үзүүлэлтийг задлаад харвал тус улсын экспорт 2017 онд жилийн дүнгээр 15.8 хувиар өсөж, 574 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр БНСУ-ын худалдааны тэнцэл 96 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Хэдий тийм боловч 12 дугаар сард тус улсын экспорт сарын дүнгээр 8.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон байна.
Харин импорт нь өнгөрсөн сард 13 хувиар өсжээ. Экспорт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Харин олон улсын эдийн засаг сэргэж, харилцаа холбооны салбарын эрэлт нэмэгдсэнээр энэ онд экспортын өсөлт нь дөрвөн хувьд хүрнэ гэж БНСУ-ын эрх баригчид тооцоолж байна.
Б.Ариунболд
http://krmongolian.net/xe/n1/44034/aa9/trackback