메뉴 건너뛰기



Аллерги буюу харшил хэмээх нэр томьёо хэзээнээс үүсэлтэй вэ?

Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хүүхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allosе-өөр, ergon-үйлчлэх гэсэн хоёр үгнээс бүтдэг байна. Харшил гэдэг нь, тодорхой хүчин зүйл нэвтрэхэд бие махбод байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.  

 

Харшил юунаас үүсдэг, ямар өвчин юм бэ?

Харшил бол соёл иргэншлийн өвчин. Хотжилт, соёл иргэншил, амьдралын хэв маяг, орчин өөрчлөгдөхийн хэрээр хүний бие махбод дасан зохицож чадахгүй байгаа учраас харшилтай болж байна. Хэдэн зуун жилийн өмнө ургамлын тоос, гэрийн тэжээвэр амьтан байж л байсан. Тэр болгонд харшил өгөөд байгаагүй. Харин сүүлийн үед энэ нь харшлын үндсэн шалтгаан болж байна. Хүрээлэн буй орчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зохицож чадахгүй байгаагийн нэг илрэл нь харшил юм. Хүн ам ихээр төвлөрсөн газар хөрсний бохирдол бий болж тухайн газар ургах шарилж, лууль, царваны хувийн жин эрс нэмэгдсэнээр ургамлын харшил өдөөгдөх үндсэн шалтгаан болдог бөгөөд мэдээж тухайн хүний биеийн дархлаа ямар байхаас ихээхэн шалгаална.

Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудлын нэг болоод байна. Сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хүрэгчдийн 5%, хүүхдүүдийн 15% нь өвчилж байна. Мөн түүнчлэн харшлын 80 хувь нь удамшдаг гэж үздэг.

 

Тэгвэл бид хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ?

Эрүүл хүүхэд төрүүлэх хамгийн энгийн шалгуур бол эх эрүүл байх явдал юм. Тодруулбал жирэмсний хугацаанд эх шим тэжээлтэй эрүүл хоол хүнс хэрэглэх, эм хэрэглэхгүй, хэрэв ямар нэг төрлийн харшилтай бол харшлыг сэдрээх хүчин зүйлсээс хол байх нь чухал юм. Ялангуяа ирээдүйд мэндлэх үрийн тань эрүүл байх эсэх таны жирэмсний хугацаанд хэрэглэсэн эмээс ихээхэн хамаардаг юм. Витамин С-г жирэмсний эхний 3 сард хэрэглэвэл хүүхэд диабет буюу чихрийн шижингээр өвчлөх эрсдэл ойролцоогоор 50%-иар, сүүлийн 3 сард хэрэглэвэл диатез буюу шүүдэст эмзэгшилээр өвчлөх эрсдэл ойролцоогоор 80%-иар ихэсдэг хэмээн ДЭМБ-ын судалгаанд тэмдэглэжээ. Эцэг эх нь ямар нэгэн зүйлд харшилтай бол хүүхэд нь мөн тийм харшилтай төрөх төдийгүй, харшлах урвал нь бүр хүчтэй илрэх магадлалтай байдаг. Хэрэв та ямар нэгэн эмэнд харшилтай бол хүүхэд мөн ийм харшилтай төрөх ба тухайн эм болон түүнтэй адил бүлгийн эмийг насан туршдаа хэрэглэх боломжгүй гэдгийг анхаарууштай. Танай гэр бүл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол дараах асуултад нухацтай хандаарай.

  • Бид (эхнэр нөхөр бид 2 ) ямар нэг зүйлээс харшилтай билүү?
  • Ямар үед юунаас харшилдагаа тодорхой мэдэх билүү?
  • Харшилтай эм тариа бий юу? Хэрэв байгаа бол ямар эмийн бүлэгт багтах вэ гэдгийг мэдэх билүү?
  • Өдөр тутмын хоолонд голчлон юу иддэг билээ?

Иймээс эрхэм ээж таны өдөр тутмын энгийн хэрэглээ хонгор үрийн тань эрүүл мэндтэй урт болон богино хугацаанд шууд холбогддог юм. 

Хэрэв таны хүүхэд харшилд удамших магадлалтай бол эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ Нутришиа компаний онцгой бүтээгдэхүүн болох Нутрилон Гипоаллергенный хэмээх харшлаас урьчилан сэргийлэх хүүхдийн сүүн тэжээлийг сонгоорой. Хэрэв нэгэнт харшилд гүн автсан бол үнээний сүүний харшилтай, хоол тэжээлийн шимэгдэлт алдагдсан, архаг болон ужиг суулгалтыг зогсоох бол Нуршиагийн онцгой бүтээгдэхүүн болох Нутрилон Пепти-г санал болгож байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 361
20 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 13354
19 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 9876
18 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 5687
17 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 11067
16 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 9842
15 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 9796
14 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4290
13 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2202
12 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2568
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 11755
10 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 9083
9 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3137
8 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2097
7 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 6924
6 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2292
» Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2189
4 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3034
3 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 8966
2 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 9471