Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ
2015.10.28 17:10
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам Умард Солонгост тагнуулын төхөөрөмж илгээхэд буяны байгууллагын ажилтнуудыг ашиглажээ. Энэ тухай телевизийн “CNN” компани мэдээлсэн байна.
Тодруулбал, “радио дохиолол зэрэг тагнуулын төхөөрөмжийг Умард Солонгост хүргэхэд “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудыг ашигласан” гэж “CNN” телевиз энэ ажиллагааны талаар түрүүлж мэдсэн “Intercept” байгууллагын мэдээллээс иш татан уламжилсан байна.
“Intercept” байгууллагын төлөөлөгчийн мэдээлснэээр, дээрх ажиллагааг “гурав орчим жилийн өмнө явуулж дууссан байна”. “Буяны байгууллага эрсдэлд өртдөг учраас Пентагон тэднийг ашиглах нь хэр зэрэг ухаалаг шийдвэр вэ гэдэг асуудал үүснэ“ гэж тэрбээр онцлон тэмдэглээд, “Humanitarian International Services Group” байгууллагын ажилтнуудын “дийлэнх нь” энэ ажиллагааны талаар ямар ч мэдээлэлгүй байсныг нэмж хэлжээ.
Ийм ажиллагааны улмаас буяны өөр бусад байгууллагын ажилтнууд “дэлхийн янз бүрийн бүс нутагт тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэх” аюулд өртөж болзошгүй гэж Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан Боб Байер “CNN” телевизийн мэдээлэлд тайлбар өгөхдөө онцлон дурдсан байна. Хуулиар хориотой байдаг учраас “Энх тайвны корпус”-ийн “шашны зүтгэлтнүүд болон сайн дурынхныг” энэ зорилгод ашиглаж болохгүй. Харин буяны байгууллагын ажилтнуудын хувьд ийм хориг байдаггүй” гэж Байер хэлсэн байна.
Д.Жаргал
http://montsame.mn/