메뉴 건너뛰기


 
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд  манай хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сүнгёнь төлөөлөгчдийн хамт нийслэлийн Онцгой байдлын газарт зочиллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон бусад удирдлагууд хүлээн авсан уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллалааг эрчимжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талуудын дарга нар  гарын үсэг зурсан юм.
 
 Санамж бичигт :

1.Тус хоёр байгууллага нь харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан найрамдалт харилцааг бий болгохыг хичээнэ.
 
  1. Тус хоёр байгууллага нь галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын шалтгааныг тогтоох, сургалт дадлага явуулах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах зэрэг талуудьн нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр мэдлэг мэдээллээ харилцан солилцоно.
  2. Тус хоёр байгууллага нь албан хаагчдын гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх болон гамшигтай тэмцэх системтэй холбоотой мэдлэг мэдээллээр хангах тал дээр хамтран ажиллана.
  3. Тус хоёр байгууллага нь гамшгийн голомтод ажиллаж бодит туршлага солилцон, албан хаагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс харилцан зочлох, дадлага сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг идэвхижүүлэх гэжээ.
 
Сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр талын найрсаг хамтын ажиллагааны  хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас  БНСУ-д  гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалт дадлагад 200 гаруй аврагч гал сөнөөгчид хамрагдсан байна.

 
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь БНСУ-ын Галын холбооноос нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагаанд ашиглах түргэн тусламжийн 4 автомашин олгосныг гардуулан өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7067
55 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6631
» Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6520
53 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6870
52 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15237
51 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6894
50 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7274
49 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27696
48 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6724
47 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7190
46 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6949
45 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6944
44 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15581
43 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7097
42 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15350
41 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 8006
40 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8271
39 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26138
38 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8202
37 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8579