메뉴 건너뛰기


Эзэгтэй нараа өглөө эртлэн босож цайны дээжээ өргөж байгаарай!

Эзэгтэй танд цайны дээж өргөх ёсын талаарх үнэтэй зөвөлгөөг хүргэж байна.

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.
Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.

Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ
Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.

Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал эрэхдээ дан ганц өөрийгөө, эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн амьтанд аврал гуйх нь зөв юм байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14739
22 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11141
21 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10648
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9112
19 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8926
18 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8321
17 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7670
16 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045
» Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6804
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5617
13 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4987
12 Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил file МИX 2014.11.24 3635
11 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3353
10 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3319
9 Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал file МИX 2014.11.24 3069
8 Цайны дээж өргөхийн учир file МИX 2014.11.24 2976
7 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2610
6 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2410
5 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
4 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2303