메뉴 건너뛰기


Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо, бүтэц, онцлог
Монгол аман зохиолын олон төрөл зүйл - эртний домог, түүх домог, хууч домог, туульс, үлгэр, дом шившлэг, бэлгэ дэмбэрлийн үг, ерөөл, магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав, ардын дуу, зүйр цэцэн үгс, монгол бөө мөргөл, тэнгэр шүтлэг, тайлга тахилгын ёсон, эртний болон дундад үеийн түүх, хууль цааз, түүхэн уран зохиолын сурвалжуудаас шүүрдэн авсан жишээ түүвэр дээр үндэслэн задлан шинжилсний үр дүнд монгол  бэлгэдэл зүйн тогтолцоог тооны, өнгийн, зүг чигийн, дүрс хэлбэрийн, дохио зангааны, зүүд зөн совингийн, цагийн гэсэн долоон үндсэн ай сав болгон үзсэн бөгөөд сэдэв зүйн талаас нь ургамал амьтны, эд өлгийн бэлгэдлийг нэмбэл есөн томоохон хүрээ болно. Бэлгэдэл бол хэлний дохио тэмдгээс цааш нь хоёр дахь “мета-хэл” бүтээдгээрээ зөвхөн оюунт хүмүүнд заяасан  эрдэм чадал болно. Үр тарианы нэгэн зүйлийг “арвай” хэмээн нэрлэж буй нь анхдагч дохио мөн бол түүнээс ургуулан дөрвөн арвайгаар мал сүрэг, эд баялаг өсч үржихийг бэлгэдэж, байгаа нь дохионы дохио буюу бэлгэдэл болж, дараагийн хэлийг бүтээж байгаа хэрэг мөн.  Бид компьютер гараагүй, хэрэглээ нь нэвтрээгүй байх цагт судалгаагаа эхэлсэн болохоор хэрэгтэй жишээнүүдийг картлах аргаар судалгаагаа хийсэн бөгөөд чингээд картаа ангилахад дээрх долоон ай сав тодорч ирсэн билээ. Мөн цаашлаад нэгэн ай савын дотор ч нарийн ангилал гарч ирсээр байсан юм.



үргэлжилэл бий


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14756
22 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11155
» С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10659
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9113
19 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8929
18 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8322
17 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7679
16 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045
15 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6805
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5634
13 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4988
12 Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил file МИX 2014.11.24 3641
11 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3357
10 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3322
9 Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал file МИX 2014.11.24 3069
8 Цайны дээж өргөхийн учир file МИX 2014.11.24 2987
7 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2611
6 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2420
5 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
4 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2304