메뉴 건너뛰기


Монголчууд хувьд тэгш тоо нь манай ертөнц, нарт ертөнцийн юм үзэгдлийг голдуу тэмдэглэдэг байхад сондгой тоо нь хүмүүн бус ертөнц, нөгөө ертөнцийг тэмдэглэдэг болох нь ажиглагдсан юм. 

   Чингэхдээ эл хоёр тэнхлэгийн төв бэлчирт нь анхны тэгш тоо (хоёр), анхны сондгой тоо (гурав) хоёрын нийлбэр - тавын тоо «цөм», «мөхлөг» мэт оршиж буйг анзаарах ёстой. «Тавын тоо» нь ертөнцийн дотоод бүтэц, эрчим хүч болдогийн утга учир нь ч эндээс тов тодорхой харагдаж  буй юм.
      Тэгш тоог данд нь аваад ярьвал, оршихуйн үүсгэл, хос хослолын утга, арга билгийн бэлгэ чанар болсон хоёрын тооноос эхлэн ертөнцийн дөрвөн зүг, найман хязгаар хэмээх орон зайн тэгш хэм хэмнэлийн утгууд нь зургаа, арван хоёр хэмээх цаг хугацааны зангидмал тэмдэглэхүүнтэйгээ тоо зүйн  утгалаас болон жагсаж буй. Энэ нь бүхэлдээ бидний үрийн үрд, ургийн урагтаа аж төрөн бүхүй манай нарт ертөнц бөгөөд нүднээ ил орших. улиран хувьсах эд бодосын ертөнц бүлгээ. Онцлон хэлэхэд зургаагийн тоо нь бусад тооны адил давтамж төгөлдөр бэлгэдэл утгыг илтгэхгүй байдаг нь монголчууд зургааг (jir-γu-γa) анхнаасаа хоёр гурав юмуу гурван хоёр хэмээн үзэж байсантай нь холбоотой.
    Сондгой тооны босоо тэнхлэгийг аваад үзвэл тоо тооллын эх болсон нэгийн тоогоор суурилсан атлаа гурвын тоогоор орой болгох юм гэвэл, энэ нь монгол домог зүйн ертөнцийн гурван орныг бүтээхийн сацуугаар босоо тэнхлэгийн дээд хэсэгт (дээд мандалд) Арван гурван атаа тэнгэр, гучин гурван заргач тэнгэр, есөн их тэнгэр юмуу юмуу ерэн есөн дээд тэнгэр гэсэн бүхүй л тэнгэрийн утгыг бүтээдэг амой. Харин босоо тэнхлэгийн доорд хэсэгт долоо (гурав дөрвийн нийлбэр), далан долоогоор газар доорх ертөнц, эрлэг тамын орон, доод тивийг төсөөлж буй. Энд мөн хорин нэг, дөчин ес гэсэн үхлийн дараахь мөчлагүүдийг тэмдэглэсэн тоонууд жагсдаг. Нэгэн сонирхолтой зүйл бол арван нэгийн тоо нь  далд бэлгэдэл болж газар, газар доорхи ертөнц, тэнгэрийн далд эздийн бэлгэдэлт тоонуудыг (33, 44, 55, 77, 88, 99 г.м.) бүтээж байдаг. 
    Хоёр тэнхлэгийн утгыг төв-мөхлөгт буй таваар үржүүлбээс аравтын тоонууд (арав, зуу, мянга, түм...) хөврөн гарч энэ мөхлөгөө тойрон эргэлдэх бөгөөд энэ нь хязгаарт атлаа хязгааргүйн утгыг илэрхийлнэ. Басхүү ертөнцийн дотоод эмхлэгч хүчин (анти-энтропи) болж үзэгдэнэ. Манай өвөг дээдэс ертөнцийн энэхүү эмхлэгч хүчин болсон  аравтын тогтолцооны ачаар ертөнцийг эзэрхийлэн тохинуулсан гэдэг нь цавхийтэл сэтгэгдэнэ. Тэнхлэгийг дагалдсан тасархай зураасуудаар хавтгай дээр үзүүлж болохгүй байгаа зүг чигийн баримжааг (хойт, өмнө г.м.)  болон орчих хөдлөх боломжийг нь дүрслэхийг хичээсэн болой. Ер нь монгол хэлний «Оrčilang» хэмээх үг бол «hоrči-» (orči-) буюу «эргэх хөдлөх» гэсэн язгуураас үүссэн бөгөөд «цаг үргэлжид орчин оршигч» гэсэн шиг утгатай. Эл орчих хөдөлгөөний хувьсал өөрчлөлт нь босоо хэвтээ тэнхлэгийн аль алинд нь хамаатай болохыг үзүүлэхийг хичээлээ. Нэгэн үгээр хэлбэл, бидний дүрслэн үзүүлж буй тооны бэлгэдлийн цогцолбор нь нэг ёсондоо энэ орчлонт ертөнцийн загвар, уг үлгэр (архетип) нь юм. Соёл хүн судлалын онол ёсоор бол энэ нь нүүдэл иргэншил болон монгол хүмүүний “нууц мөн чанар” нь бөгөөд өөрсдөө ухамсарласан эсэхээс үл шалтгаалан түүний «гадаад дүр», «дотоод дүрд» нь илэрч байдаг.
    Энэхүү ертөнцийн загвар, «нууц мөн чанар» болсон уг үлгэрийг монголчууд Алтай, Хангай, Өлийн давааны орой дээрх арван гурван овооны  хэлбэр дүрсээр илэрхийлж тэмдэглэдэг. Нэгэн цэгээс дөрвөн зүгт сацарсан дүрс элбэг байхаас гадна, говийн халхчууд, өвөрлөгчдийн дунд нэг төвөөс хоёр тийш сацарсан, өөрөөр хэлбэл, хавтгай загварт ертөнц буюу хэвтээ тэнхлэгийн дүрстэй адилаар  дүрсэлж байгуулсан байх нь элбэг.  Иймд монгол тооны бэлгэдэл зүйн тогтолцооны цогцолборт дүр дүрсийг  их их уулсын оргил, давааны оройд чулуун тамгаар тамгалан мөнхжүүлсэн байдаг хийгээд түүнийг эргэх мөргөх ёслол нь орчлон ертөнцөд оршихуйн болон аж төрөхүйн утга учраа бэлгэдлийн  цогцолбороор бататган лавшруулж байгаа  аугаа санаа билээ.

  Сэндэнжавын Дулам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4987
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8321
21 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3319
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9112
19 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3353
18 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2410
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14739
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1579
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2303
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5617
» Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11141
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7671
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10648
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8926
9 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6804
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2159
7 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2174
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2610
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045