메뉴 건너뛰기



Сэтгүүлчийн үг

Гэр дотор байдаг бүх эд зүйлс гэрийн оршин суугчдад маш хүчтэй нөлөөлдөг аж. Хагарсан толь, таагүй сэтгэгдэл төрүүлсэн бэлэг, мөлхөө цэцэгс, амьтны арьс зэргээс салах цаг болжээ! Урагдсан даавуу, цуурсан, хугарсан эд зүйлс нь гэрт сөрөг энерги татаж өвчин эсвэл гай дагуулна. Гэрээ сайтар шалгаж доорх бүх зүйлсийг цаг алдалгүй хаяарай. Ямар эд зүйлсийг гэртээ байлгахыг муу гэж үздэг юм бол?

1. Урагдсан, өмсдөггүй хувцас болон гутал 

Хувцсаа цоорсон байхыг хараад та юу хийдэг вэ? Магадгүй оёж янзлаад дахин өмсөнө гэдэгтээ итгээд шүүгээндээ хийж хадгалдаг байх – жишээ нь хотоос гадуур салхинд гарахдаа өмсөнө гэж бодох ч юм уу. Гэхдээ яг цагаа тулахаар хамгийн хайртай, биед эвтэйхэн биеийн тамирын хувцсаа өмсдөг шүү дээ. Харин нөгөө хадгалсан хувцас маань хэдэн жилээр шүүгээндээ тоосонд дарагдаад үлддэг. Гэвч урагдсан хувцас болон өмсөхийн аргагүй болсон гутлыг түргэн хаях шаардлагатай байдаг аж. Мэдээж хэрэг өлгүүрт байсан хувцсаа шууд хаяна гэдэг бэрх зүйл, тиймээс хагас жил эсвэл нэг жилийн туршилтын хугацаа гарга. Хэрэв энэ хугацаанд хувцсандаа ганц ч удаа хүрээгүй бол хаяж эвсэл орон гэргүй шаардлагатай хүмүүст нь тарааж өг. Ингэснээр таны гэр сөрөг энергийг түлхэхээс гадна шүүгээгээр дүүрэн хоосон зайтай болно.

2. Цуурсан сав суулга 

Бидний өвөг дээдэс хэзээ ч хагарч цуурсан аяга, таваг хадгалдаггүй байсан. Гал тогооны сав суулга эрт дээр үеэс гэр бүлийн билэг тэмдэг байсаар ирсэн аж. Сав суулган дээр цууралт үүссэн л бол гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлөхөөс өмнө гаргаж хаядаг байжээ. Үүнээс гадна цуурсан сав суулганд хийсэн хоол муу энерги татаж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Ир нь сэтэрсэн хутга байвал хайрлаж гамналгүй шууд хаяарай.

3. Эвдэрсэн ахуйн хэрэгсэл, хагарсан толь 

Эвдэрсэн ахуйн хэрэгсэл муу гэдгийг тайлбарлах олон тайлбар байдаг ч хамгийн алдартай нь хагарсан толинд харах юм. Хагарсан толь нь толинд харсан хүнийхээ энергийг сордог гэцгээдэг. Гэхдээ толь хагарахдаа бүх хуримтлуулсан муу хүчээ гадагш цацдаг гэнэ. Сүсэг бишрэлд хэрэв хүн хагарсан толинд харвал тухайн хүний мөн чанар эвдэрдэг гэж үздэг. Мэдээж хэрэг хагарсан толь гэртээ хадгалах нь аюултай шүү дээ, хурц ирмэгт нь өөрийгөө гэмтээж ч болно. Гэрээ эмх замбараагүй байлгалгүй цэвэрхэн байлгахыг хичээгээрэй. Муу хар хүч нь шороо, тоос, бохир бие, муу сэтгэлд дуртай байдаг.

4. Сэтгэл шингээгүй бэлэг 

Муу совин татахуйц эсвэл доромжилсон утгатай бэлэг нь гай авчирдаг. Үүнд муу совин татахуйц бэлэг сэлт ялангуяа хувцас, гутал орно. Өмнө нь хэн хэрэглэж байсныг нь мэдэхгүй эд зүйлс гэртээ хадгалах шаардлагагүй.

5. Харахад эвгүй мэдрэмж төрүүлдэг уран зураг 

Хэрэв танай гэрийн ханан дээр өлгөөтэй уран зураг, тэр ч бүү хэл алдартай зураачийн зурсан бүтээл байсан ч таалагддаггүй бол нэн даруй аваад хаяарай. Үүнд хар бараан, бүрсгэр байгаль, газар унасан мод, архирсан амьтад болон таагүй сэтгэгдэл төрүүлэм үзэгдлүүдийн зураглалтай зургууд орно. Ийм зургуудын сөрөг энерги нь танай гэрт үргэлжийн хэрүүл маргааныг дуудах болно. Үүнд итгэхгүй байсан ч логикоор бодоод үзэхэд гэртээ үргэлж өөрт дургүй зургаа харвал сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж түрэмгий болгохоос гадна сэтгэлээр унана шүү дээ.

6. Шүдээ ярзайлган архирах зэрлэг амьтдын зураг 

Гэр бүлийн харилцаанд бухимдал, уур хилэн, сөрөг зүйлсийг бий болгодог. Хэрүүл, маргаан болоход нөлөөлдөг. Сүсэг бишрэлд бидний өмнөдөөс авчирдаг хүн бүрийн дуртай хоосон хясааг гэрт байлгаж болдоггүй гэдэг. Эдгээр нь өөртөө сөрөг мэдээлэл хадгалдаг ба гэрт амьдардаг гишүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж чаддаг гэнэ.

7. Гунигтай зүйл санагдуулам эд зүйлс 

Таагүй орчин, нөхцөл байдалд худалдан авсан эд зүйлс, сөрөг өнгөрсөн үетэй эд зүйлс.

8. Шидийн зориулалтаар ашиглах боломжтой эд зүйлс 

Зарим африкийн болон дорнын өвөрмөц билэг тэмдгүүд (маск, баримал, тэмдгүүд) муу энерги цацдаг байж болно. Баримал сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь домог яриагаар хошуугаа унжуулсан заан нь стресс, сэтгэл гутралыг, харин хойд хоёр хөл дээрээ суугаад амаа нээсэн арслан эсвэл нохой нь муу ёрын сүнсийг татдаг. Мөн шувууны баримлууд (шаазгай, хэрээ, бүргэд, тагтаа, өрөвтас) зовлон дууддаг аж.

9. Эвгүй мэдрэмж төрүүлдэг, сөрөг энергитэй эртний эд зүйлс. 

10. Хурц өнцөгтэй тавилга 

Хурц өнцөг, булантай тавилга энергийн хувьд ч аюулгүй байдлын хувьд ч тохиромжгүй байдаг.

11. Нас барсан хүний хувцас, гутал 

Хамаатан садан эсвэл ойр дотны нас барсан хүний эд зүйлсийг гэртээ хадгалах шаардлагагүй. Мэдээж эрхэм хүнийхээ дурсамжийг үлдээхийг хүснэ л дээ харамсалтай нь ийм эд зүйлс аз жаргал авчирдаггүйг анхаараарай.

12. Таагүй гэрэл зураг 

Та болон таны дотны хүмүүсийн дефекттэй зураг. Мөн таагүй мэдрэмж төрүүлсэн газар, оршуулгын газар, байгалийн гамшиг болсон газар зургаа авахуулах хэрэггүй. Сүсэг бишрэлд олонх хүмүүсийн харааж зүхдэг, буруутгадаг хүний хөшөө дурсгалын урд зургаа авахуулах хэрэггүй гэдэг. Ийм зургууд байдаг бол зургийн альбомоосоо гаргаж шатаагаарай. Үүнээс гадна амьд болон нас барсан хүний зургийг тусдаа альбомд хадгалах нь зүйтэй байдаг. Нас барсан хамаатан садныхаа зургийг ханандаа өлгөж болохгүй, ялангуяа тэр хүн амьд ахуйдаа ширүүн зан ааштай хүн байсан бол болдоггүй ажээ.

13. Ургамал 

Амьд цэцэг, ургамал нь гэрийг хүчилтөрөгчөөр дүүргэж гэр болон оршин суугчдад эерэг энерги цацдаг. Харин унждаг ургамал эсрэгээрээ сөрөг энерги цацдаг. Бидний өвөг дээдэс ийм ургамлыг өвчин болон гэр бүлийн хэрүүл маргааныг татдаг гэж үздэг байжээ. Унждаг, мөлхөө ургамал нь бусдын муу нүднээс хамгаалдаг учир гадна хана эсвэл цонхон дээрээ өлгөвөл тохиромжтой. Харин хэрэв та өрөөндөө ургуулахыг хүсэж байгаа бол унжуулалгүй дээш сойж бөмбөлөг хэлбэрт оруулаарай. Ингэснээр ургамлын сөрөг энерги гэрийн энергид нөлөөлөхгүй.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14608
22 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11092
21 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10614
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9098
19 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8915
18 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 8311
17 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7634
16 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7043
15 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6801
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5581
13 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 4981
12 Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил file МИX 2014.11.24 3616
11 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3344
10 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 3308
9 Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал file МИX 2014.11.24 3068
8 Цайны дээж өргөхийн учир file МИX 2014.11.24 2974
7 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2606
6 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2400
5 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2391
4 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2298