메뉴 건너뛰기


Элэг цэвэрлэх арга

2014.12.09 17:26

МИX Уншсан:13429

Цэвэрлэгээг эхлэхийн өмнөх гурав, дөрөв хоногоос халуун устай ваннд өдөрт гурваас дөрвөн удаа суух, ногоо голдуу хоолыг их хэмжээний жимсний шүүстэй хамт хэрэглэх зэргээр биеэ бэлтгэх шаардлагатайг тогтоож аваарай. Ингээд цэвэрлэгээ хийх өдрийн өглөө халуун устай ваннд орж элэг, цөсний агшилтыг зөөллөх цэвэрлэгээний бургуйг тавина. Улмаар жимсний шүүс голдуу хөнгөн хооллоно. Үдийн үед мөн хөнгөн хооллоод нэгээс хоёр цагийн дараа халуун устай жинг элэгний харалдаа тавина. Халуун жинтэйгээ бүхий л өдрийн турш явж 19-20 цагийн үед цэвэрлэх эмчилгээг эхэлнэ. Тус бүр нь 150-300 грамм эсвэл нэг аяга ургамлын тос, нэг аяга чацарганы \нимбэгний\ шүүсийг халаана. Эхлээд ургамлын тосноосоо нэгээс хоёр балгасны дараа мөн хэмжээний жимсний шүүсээр даруулж ууна. Дотор муухайрахгүй бол 15-20 минутын дараа дахин давтана. Энэ мэт давтсаар шүүс, ургамлын тосоо дуустал нь ууна. Дараа нь хэвтэх юм уу эсвэл тайван сууж амрах хэрэгтэй. Харин халуун жингээ авч болохгүй. Сэрэмжлэх зүйл – Хэрэв тос уусны дараа дотор муухайрвал гайгүй болтол нь хүлээж дахин ууна. Харин дотор муухайрах үзэгдэл арилахгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарлаж болно. Тос, жимсний шүүс ууж дууссаны дараа 1-2 цаг болоод цөс хөөлтийг улам эрчимжүүлэх зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд хамрынхаа зүүн талын нүхийг хөвөнгөөр бөглөн, амандаа бага зэрэг халуун чинжүү хийгээд явган сууж, хамрынхаа зөвхөн баруун талын нүхээр удаан тайван амьсгална. Минутанд 4-6 удаа амьсгалах нь хамгийн тохиромжтой.

eleg.jpg



“ХАППИ ВЕРИТАС” элэгний төв лаборатори Утас: 70170303

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41330
20 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711
19 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18244
18 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18114
17 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
16 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
15 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14019
» Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
13 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
12 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12118
11 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9339
10 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
9 Зуны хэт халуун жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй МИX 2014.05.30 3557
8 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
7 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
6 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2562
4 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
3 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
2 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234