메뉴 건너뛰기


Стрессээс ангижрах массаж

2015.10.20 16:07

МИX Уншсан:9335

Компьютерийн дэлгэц  ширтэж, бичиг баримт , ном сонин их уншисанаар хүний тархи, нүд ядарч улмаар стресс үүснэ. Тиймээс оройдоо өөртөө 5 минут царцуулаад эдгээр нүүрний массажийг хийж стрессээс ангижраарай. Хамгийн гол нь нүдээ аниад, сэтгэлээ тайвшруулаад, аажуухан массажаа хийгээрэй. 

1. Эхлээд тосоо сонгоод нүүрний цэгийн дагуу жигд түрхэж өгнө. Массажны чийгшүүлэх үйлчилгээтэй тос оснгоорой. 
- хуурай арьстай бол: Наргил модны самартай тос түрхэх хэрэгтэй. 2-3 дусал лаванда хийвэл илүү үр дүнтэй 

- хэвийн арьстай бол: массажны тос түрх, 2-3 дусал лавандаа хийвэл үр дүнтэй 

- тослог арьстай бол: дуртай чийгшүүлэх үйлчилгээтэй тосоо сонгоод дээр нь 2-3 дусал лаванда хийгээрэй. 


2. Чихний арын хэсгээс доошоо хүзүүгээ дагуулан илээд эрүүний төгсгөлийг шүргэн тойрог маягаар иллэг хийж өгнө. Таны чангарсан булчин суларч өгнө. 1 минут хийнэ 



3. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу тойрог хэлбэрээр илж өгнө. Нүдээ аниад, тайван массаж хийгээрэй. 1 минут хийнэ 



4. Долоовор болон дунд хуруугаараа чамархайнаас духны төв цэг хүртэл долгиолж байгаа мэт илж өгөх. 1 минут массаж хийгээрэй. 


5. Нүдийг тойруулан массаж хийх. Нүдний төгсгөлөөс хамрын угийг дайруулж, хөмсгөн дээгүүр илээд дахин нүдний төгсгөлд ирнэ. Нүдийг амрааж, тархины өвдөлтийг намдаана. 1 минут массаж хийнэ. 



6. Хамрын угаас үзүүр хүртэл зөөлөн, удаавтар шувтарч өгөх.  1 минут массаж хийгээрэй. 


Массажны төгсгөлд эхнээс нь  дахин хийх бөгөөд энэ удаа илэх биш дарж өгөх хэрэгтэй. Ингээд массаж хийж дуусаад нүдээ зөөлөн нээгээрэй. Нүд чинь амарч, тархи тань сэргэсэн байх болно. 




Г.Сувд

http://www.emegteichuud.mn/content/60852.shtml
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 962
20 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18236
19 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19704
18 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12112
17 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 40708
16 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17549
15 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18110
14 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4790
13 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2319
12 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2678
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16580
10 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13372
9 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3315
8 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2230
» Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9335
6 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2490
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2558
4 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3513
3 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13426
2 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14001