메뉴 건너뛰기


Үзэмний шүүсний ид шид

2015.10.20 16:11

МИX Уншсан:2232

Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй.

Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж , дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.

Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.

Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.

Эх сурвалж: www.info.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41200
20 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19710
19 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18243
18 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18113
17 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17553
16 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16585
15 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14015
14 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13428
13 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13374
12 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12117
11 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9337
10 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4792
9 Зуны хэт халуун жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй МИX 2014.05.30 3557
8 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3520
7 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3317
6 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2680
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2560
4 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2492
3 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2321
» Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2232