메뉴 건너뛰기


Элэг цэвэрлэх арга

2014.12.09 17:26

МИX Уншсан:13429

Цэвэрлэгээг эхлэхийн өмнөх гурав, дөрөв хоногоос халуун устай ваннд өдөрт гурваас дөрвөн удаа суух, ногоо голдуу хоолыг их хэмжээний жимсний шүүстэй хамт хэрэглэх зэргээр биеэ бэлтгэх шаардлагатайг тогтоож аваарай. Ингээд цэвэрлэгээ хийх өдрийн өглөө халуун устай ваннд орж элэг, цөсний агшилтыг зөөллөх цэвэрлэгээний бургуйг тавина. Улмаар жимсний шүүс голдуу хөнгөн хооллоно. Үдийн үед мөн хөнгөн хооллоод нэгээс хоёр цагийн дараа халуун устай жинг элэгний харалдаа тавина. Халуун жинтэйгээ бүхий л өдрийн турш явж 19-20 цагийн үед цэвэрлэх эмчилгээг эхэлнэ. Тус бүр нь 150-300 грамм эсвэл нэг аяга ургамлын тос, нэг аяга чацарганы \нимбэгний\ шүүсийг халаана. Эхлээд ургамлын тосноосоо нэгээс хоёр балгасны дараа мөн хэмжээний жимсний шүүсээр даруулж ууна. Дотор муухайрахгүй бол 15-20 минутын дараа дахин давтана. Энэ мэт давтсаар шүүс, ургамлын тосоо дуустал нь ууна. Дараа нь хэвтэх юм уу эсвэл тайван сууж амрах хэрэгтэй. Харин халуун жингээ авч болохгүй. Сэрэмжлэх зүйл – Хэрэв тос уусны дараа дотор муухайрвал гайгүй болтол нь хүлээж дахин ууна. Харин дотор муухайрах үзэгдэл арилахгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарлаж болно. Тос, жимсний шүүс ууж дууссаны дараа 1-2 цаг болоод цөс хөөлтийг улам эрчимжүүлэх зарим нэг арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд хамрынхаа зүүн талын нүхийг хөвөнгөөр бөглөн, амандаа бага зэрэг халуун чинжүү хийгээд явган сууж, хамрынхаа зөвхөн баруун талын нүхээр удаан тайван амьсгална. Минутанд 4-6 удаа амьсгалах нь хамгийн тохиромжтой.

eleg.jpg



“ХАППИ ВЕРИТАС” элэгний төв лаборатори Утас: 70170303

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 972
20 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18245
19 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711
18 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12119
17 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41383
16 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
15 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18115
14 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
13 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
12 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
11 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
10 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
9 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
8 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234
7 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9340
6 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2562
4 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
» Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
2 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14020