메뉴 건너뛰기


ПХЕНЬЯН. /ВВС/. Умард Солонгост байгаа малайзчуудыг тус улсаас гарч явахыг Пхеньян хориглосноор Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор хоёр улсын хооронд үүссэн дипломат маргаан улам хурцадлаа.

Пхеньян ийм шийдвэр гаргасны хариуд Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтнуудыг Малайзаас гарч явахыг Куала-Лумпур мөн хоригложээ.

Жөн Намын хэргийг Малайзын улс дангаар мөрдөн шалгаж байгаа нь Умард Солонгосын дургүйцлийг хүргэж байгаа юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Нам өнгөрсөн сард Малайзад амиа алдсан билээ.

Малайз улс түүний үхэлд Умард Солонгосын Засгийн газрыг шууд буруутгаагүй боловч энэ хэргийн ард Пхеньян бий гэж таамаглаж буй хүмүүс олон байна.

Харин Умард Солонгосын тал үүнийг эрс үгүйсгэн няцааж “мөрдөн шалгалтыг зохих журмын дагуу явуулалгүйгээр манай улсын дайснуудтай үгсэн хуйвалдаж байна” гэж Малайзыг буруушааж байгаа юм.

Энэ маргааны улмаас хоёр улс Элчин сайдуудаа улсаасаа харилцан хөөгөөд байна.

Өнөө өглөө Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Умард Солонгост байгаа Малайзын иргэдийг “аюулгүй байдлын шалтгаан”-аас үүдэн тус улсаас хэсэг хугацаанд гаргахгүй байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж мэдээлэхдээ “Малайзад болсон хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл энэ хориг үйлчилнэ. Гэхдээ манай улсад оршин суугаа малайзчуудын өдөр тутмын ажил, амьдралд энэ хориг нөлөөлөхгүй” гэжээ.

Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Малайзын Шадар сайд Ахмад Захид Хамиди хариу мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтан, албаны хүмүүсийг Малайзаас гарахыг хориглосон” гэлээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
39 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7354
38 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
37 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
36 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
35 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
34 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
33 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
32 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
31 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983
30 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
29 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
28 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
27 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
26 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
25 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2625
24 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
23 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
22 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
21 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457