메뉴 건너뛰기


Энэ оны 3сарын 1-нээс бүх төрлийн E-7 ангиллыг нарийвчлан ангилан мөн зарим нэг дүрэм журамд өөрчлөлт оруулна.


Гол өөрчлөгдсөн дүрэм журмыг товчхон орууллаа.



 E-7 статусын 85 ажлын төрлийг үндсэн 4 бүлэг болгож ангилсан. Шинээр виз авах, статус солих, сунгалт хийхэд шинэ дүрмийн дагуу хянан шийдвэрлэн, болзол хангаагүй нөхцөлд шинээр авах, статус солих, сунгах г.м боломжгүй болно.


1. E-7-1 Боловсон хүчин

(67 төрлийн ажил мэргэжил)


 Цалингийн жилийн дундаж GNI 80%-аас дээш байх


2. E-7-2 Хагас Боловсон хүчин

(9 төрлийн ажил мэргэжил)

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


3. E-7-3 Ур чадвартай боловсон хүчин

(6 төрлийн ажил мэргэжил)


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх


4. E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчин

(3 төрлийн ажил мэргэжил) 


 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх 

*Гагцхүү 2,3,4-өөс зарим нэг мэргэжлийн цалинг тусад нь харгалзан үзнэ


БНСУ-нь ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах журмын дагуу байгууллага бүрт үндсэн ажилтаны 20 хувьд дүйцүүлэн гадаадын иргэн E-7 визээр ажиллуулах боломжтой байдаг.

Гагцхүү: Цагаач Тайван улсын иргэн, гэрлэлтийн цагаач иргэн, байнгын оршин суух визтэй иргэдийг Солонгос үндсэн ажилтантай адил тооцно(Тогооч-ын хувьд болзол нь өөр)


e07.jpg



 E-7-4 Оноот системийн ур чадвартай боловсон хүчний квот нь 600 хүний орон тоо байдаг байсан бол 400 хүний орон тоог нэмэн жилдээ 1,000 хүний орон тоо болгож өсгөсөн

✔️ Нийт квотын тоо : 1,000хүн

•Энгийм квот: 500хүн(▲ 100хүн)

•Өндөр оноотой : 100хүн

•Ажлын байр маш сайн бий болгосон тэргүүний байгууллага : 100хүн

•Хөдөлмөрийн яамны сайшаал : 200хүн

•Хүнс хөдөө аж ахуйн яамны сайшаал: 50хүн

•Далайн хэрэг, загас агнуурын яамны сайшаал : 50хүн

e07.jpg



 2020 оны 1 сарын 1нээс E7-4 статусын онооны схем өөрчлөгдөнө.

•Орлогын болзлыг хангасан байх

•Мэргэжлийн үнэмлэх эсхүл тусгай дадлагажсан сертификаттай бол нэмэлт оноо өгөх

•Боловсролын оноог ахлах сургууль эсхүл коллежоос дээш зэрэгтэй гэж 2 ангилж үзнэ

•Тухайн байгууллагад удаан ажилласан тохиолдолд нэмэлт оноо өгөх г.м


Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.hikorea.go.kr цахим хуудасны зарлал булан 2 сарын 25ны өдрийн мэдээллийг үзнэ үү


 Солонгос хэл дээр дэлгэрэнгүйгээр үзэж болно.


https://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt?bbsGbCd=BS10&bbsSeq=1&langCd=KR&ntccttSeq=863

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] МИX 2016.07.22 23821
51 (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- file МИX 2016.07.20 20927
50 Онлайн виз сунгалт.(1345) file МИX 2018.03.02 14425
49 БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. file МИX 2016.11.07 12393
48 Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу file МИX 2017.02.13 10692
47 2018оны 4сарын 2-ноос эхлэн F1-5 статусд орох өөрчлөлт> file МИX 2018.03.30 10226
46 мөнгө угаах -гэмт хэрэг file МИX 2018.03.30 9256
45 Худалдааны виз (D-9-1) file МИX 2016.11.07 9208
44 Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. file Мэдээлэл 2014.11.26 9132
43 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. file Мэдээлэл 2014.12.08 8558
42 Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой file Мэдээлэл 2014.12.04 7265
41 ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль file Мэдээлэл 2014.11.13 7261
40 ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6697
39 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5541
38 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
37 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
36 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
35 Иммигрэйшин мэдээлэл file МИX 2017.10.24 3233
34 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3020
33 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907