메뉴 건너뛰기


БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар

БНСУ-ын виз авахаар материалаа өгөөд татгалзсан хариу авсан иргэдэд тайлбар бүхий хуудас олгодог байжээ. БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс тайлбар бүхий хуудас олгохоо зогсоон, тухайн иргэний паспортын арын хуудсан дээр улаан өнгөөр он сар өдөр болон тоо дардаг болжээ. Хамгийн арын тоо нь виз татгалзсан тайлбар юм байна.

visa2.jpg



1. Паспортны хүчинтэй хугацаа дууссан
2. Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
3. Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчсөн.
4. Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлээгүй.
5. БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцөлийг хангаагүй.
6. а) Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг жилээр хаасан). 
b) Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй. 
c) Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй. 
d) Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
7. Зорчих зорилго тодорхойгүй байсан.
8. Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй (Хууль бусаар оршин суух, ажиллах магадлал өндөр)
9. Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
10. Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй.
11. Утсаар холбогдох боломжгүй байсан. Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр паспортаа буцааж авсан.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
12 Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ file МИX 2019.02.25 117
11 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 564
10 2019оны 3сарын 1нээс эхлэн хүчинтэй хугацаатай топик 4 -өөс дээш зэрэгтэй гадаадын оюутан үйлдвэрлэлийн чиглэлд цагийн ажлын зөвшөөрөл аваад ажиллах боломжтой. file МИX 2019.03.07 207
9 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.03.08 480
8 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 719
» БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 786
6 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 719
5 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 992
4 2019. 10. 21 өдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсад оршин суух эрхээ хэтрүүлэн визгүй амьдарч байсан гадаад иргэдийг нутаг буцах арга. file МИX 2019.10.24 507
3 Имгрэйшинд нутаг буцах мэдэгдэл хийх мэдээлэл 2020 -02-04 file МИХ 2020.02.04 465
2 Буцаж орж ирэх зөвшөөрөл болон шинжилгээний бичиг өгөхтэй холбоотой мэдээлэл МИX 2020.06.18 372
1 Мөнхцэцэг 12345678 2023.06.18 98