메뉴 건너뛰기


 

1. Гадаадын иргэний үнэмлэхийн хаягийн харьяанаас гадна ажлын(ажиллаж байгаа бүртгэлтэй байгууллага) газрын хаягийн харьяа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар(салбар)т ч визийн мэдүүлэг болон оршин суух зөвшөөрөл мэдэгдэл хийх боломжтой боллоо.

 

2. Аливаа компани, байгууллагад ажиллаж байгаа бүхий л гадаад иргэний үнэмлэхтэй иргэн болон түүний дагалдан статустай гэр бүл(F3 статустай  иргэд г.м)

*Оюутнууд(D-2, D-4-1) ажил хийх зөвшөөрөл авсан бол хамрагдана.

*Гэр бүлийн дагалдан статустай иргэд ганцаараа бие дааж мэдүүлэх боломжгүй бөгөөд үндсэн статустай иргэн мэдүүлэх үед зэрэг мэдүүлэх боломжтой юм.

 

3. Виз мэдүүлэх болон оршин суух зөвшөөрөл авах боломжтой ажлууд

-Виз мэдүүлэх(Хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу)

-Оршин суух

*Үндсэн оршин суух статусаас гадна нэмэлт ажлын зөвшөөрөл авах тохиолдолд (Хуулийн 20 дугаар зүйл)

*Ажлын байр солих ба нэмэлт ажлын зөвшөөрөл авах (Хуулийн 21-р зүйл)

*Оршин суух статус авах/Жич:Солонгост төрөөд 90хоногийн дотор виз мэдүүлж буй хүүхэд, эцэг, эх нь визтэй байх/ (Хуулийн 23 дугаар зүйл)

*Оршин суух статус өөрчлөх (Хуулийн 24 дугаар зүйл)

*Оршин суух хугацаа сунгах (Хуулийн 25 дугаар зүйл)

- Оршин суух мэдэгдэл хийх

*Тогтоол дугаар 26, 2-р хэсэг (Үйл ажиллагаа эрхлэгч компанийн  өөрчлөлт болон нэмэлт мэдэгдэл)

*Хуулийн 35-р зүйл (Гадаадын иргэний бүртгэлийн өөрчлөлт)/Жич: Паспорт солих болон хугацаа сунгах/

*Хуулийн36 дугаар зүйл (Оршин сууж буй хаягийн өөрчлөлт)

Энэ хууль нь 2014.11.10(даваа гариг)-наас эхэлж хэрэгжинэ.