메뉴 건너뛰기


ХайКореа цахим хуудас

2014.10.29 21:52

Мэдээлэл Уншсан:6695

ХайКореа цахим хуудас

Цахим хуудсаар айлчлан ирэх цаг авч болно. Оршин суух хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт, паспорт шинэчлэлт гэх мэт мэдээллийг ажлын өдрүүдэд 07:00~22:00 цагийн хооронд мэдүүлэх боломжтой.

  • Оршин суух хугацаагаа сунгах

  • Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

  • Хаягийн шинэчлэлт хийх

  • Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах

  • Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах гэх зэргийг цахим хуудсаар дамжуулан мэдүүлэг хийж болно.

 

А. Оршин суух хугацаагаа сунгах    

Соёл, урлаг(D-1), оюутан  (D-2), ерөнхий сургалт (D-4), сурвалжлагч (D-5), шашин (D-6), профессор (E-1), судлаач (E-3) , техникийн удирдагч (E-4), мэргэжилтэн (E-5), гэрээт (E-9), гэр бүл (F-3),  оршин суух (F-1, зөвхөн 17 наснаас доош иргэн)  дээрх статустай иргэн л зөвхөн цахим хуудсаар дамжуулан оршин суух хугацаагаа сунгалт хийх мэдэгдэл өгөх боломжтой.

 

Б. Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгасан тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албад мэдэгдэл хийх эсвэл цахим хуудсаар мэдэгдэл хийх ёстой. 14 хоногийн дотор мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

В. Хаягийн шинэчлэлт хийх

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд оршин суугаа хаягийн өөрчлөлт хийн шилжин нүүсэн тохиолдолд нүүсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор шинээр шилжин очсон хаягийн харьяа дүүргийн захиргаа эсвэл Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд эсвэл цахим хуудсаар шилжин ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 14 хоногийн дотор хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

Г. Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах       

D2 статустай оюутан, D4 статустай хэлний бэлтгэлийн оюутанууд цагийн ажил хийх зөвшөөрөл цахим хуудсаар дамжуулан авч болно.

 

Д. Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах

Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах систем байгаа боловч интернет баталгаат кодтой(гун-ын-инжинсо) иргэд л орж шалгах боломжтой байдаг.

 

ХайКореа хуудасруу шилжих  http://www.hikorea.go.kr

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6695