메뉴 건너뛰기


ХайКореа цахим хуудас

2014.10.29 21:52

Мэдээлэл Уншсан:6695

ХайКореа цахим хуудас

Цахим хуудсаар айлчлан ирэх цаг авч болно. Оршин суух хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт, паспорт шинэчлэлт гэх мэт мэдээллийг ажлын өдрүүдэд 07:00~22:00 цагийн хооронд мэдүүлэх боломжтой.

  • Оршин суух хугацаагаа сунгах

  • Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

  • Хаягийн шинэчлэлт хийх

  • Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах

  • Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах гэх зэргийг цахим хуудсаар дамжуулан мэдүүлэг хийж болно.

 

А. Оршин суух хугацаагаа сунгах    

Соёл, урлаг(D-1), оюутан  (D-2), ерөнхий сургалт (D-4), сурвалжлагч (D-5), шашин (D-6), профессор (E-1), судлаач (E-3) , техникийн удирдагч (E-4), мэргэжилтэн (E-5), гэрээт (E-9), гэр бүл (F-3),  оршин суух (F-1, зөвхөн 17 наснаас доош иргэн)  дээрх статустай иргэн л зөвхөн цахим хуудсаар дамжуулан оршин суух хугацаагаа сунгалт хийх мэдэгдэл өгөх боломжтой.

 

Б. Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгасан тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албад мэдэгдэл хийх эсвэл цахим хуудсаар мэдэгдэл хийх ёстой. 14 хоногийн дотор мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

В. Хаягийн шинэчлэлт хийх

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд оршин суугаа хаягийн өөрчлөлт хийн шилжин нүүсэн тохиолдолд нүүсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор шинээр шилжин очсон хаягийн харьяа дүүргийн захиргаа эсвэл Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд эсвэл цахим хуудсаар шилжин ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 14 хоногийн дотор хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

Г. Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах       

D2 статустай оюутан, D4 статустай хэлний бэлтгэлийн оюутанууд цагийн ажил хийх зөвшөөрөл цахим хуудсаар дамжуулан авч болно.

 

Д. Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах

Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах систем байгаа боловч интернет баталгаат кодтой(гун-ын-инжинсо) иргэд л орж шалгах боломжтой байдаг.

 

ХайКореа хуудасруу шилжих  http://www.hikorea.go.kr

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6695
51 ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль file Мэдээлэл 2014.11.13 7261
50 Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. file Мэдээлэл 2014.11.26 9116
49 Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой file Мэдээлэл 2014.12.04 7265
48 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. file Мэдээлэл 2014.12.08 8558
47 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
46 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5535
45 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
44 "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" file Мэдээлэл 2015.10.19 2651
43 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
42 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Мэдээлэл 2016.01.04 2737
41 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907
40 2 сарын 1 -ээс цаг авдаг боллоо file МИX 2016.02.02 2734
39 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3020
38 (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- file МИX 2016.07.20 20921
37 "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] МИX 2016.07.22 23821
36 БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. file МИX 2016.11.07 12393
35 Худалдааны виз (D-9-1) file МИX 2016.11.07 9204
34 Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу file МИX 2017.02.13 10692
33 Цагаачлалын албаны торгуулийн мэдээлэл. file МИX 2017.09.08 2467