БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ.
2018.10.12 12:09
БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ.
2018 оны 9 сарын 21-ны өдрөөс эхлэн байнгын оршин суух эрх болох F5 визтэй гадаад иргэдэд гадаадын иргэний үнэмлэхийн оронд 10-н жилийн хугацаатай байнгын оршин суух гэрчилгээг олгохоор болсон тул, F5-тай гадаад иргэд дараах хүсэлт гаргах хугацааны дагуу байнгын оршин суух гэрчилгээг дахин авахыг хүсье.
○ Хамрагдагч: 2018.09.21 өдрөөс өмнө байнгын оршин суух эрх болох F5-ийг авсан иргэд.
○ Хүсэлт гаргаж, байнгын оршин суух гэрчилгээг авах хугацаа:
Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил өнгөрсөн хүний хувьд 2018.09.21-ны өдрөөс эхлээд 2 жилийн дотор.
Байнгын оршин суух эрхийг (F5) авсан өдрөөс хойш 10 жил болоогүй хүний хувьд 10 жил болох өдрөөс хойш 2 жилийн дотор.
○ Хүсэлт гаргах газар:
Оршин буй газрынхаа Гадаад иргэн харьяатын албаны газарт.
Холбогдох утас ☎ Тухайн мужийн гадаадын иргэн харьяатын албаны утас болон 1345.
○ Бүрдүүлэх бичиг баримт:
Гадаад иргэний үнэмлэх, өргөдөл, гадаад пасспорт, 3,5смX4,5cм харьцаатай цээж зураг, хураамж 30,000вон.
/Жич- Оршин буй муж газар солигдсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг (Байрны төлбөрийн гэрээ, байрны бичиг гэх мэт) хамт хавсаргах/
○ Анхаарах зүйлс:
► Одоо байгаа байнгын оршин суух эрхтэй гадаад иргэний үнэмлэх нь дээр дурьдсан хугацаанд буюу байнгын оршин суух гэрчилгээг авах хүртэл хүчин төгөлдөр.
► Байнгын оршин суух гэрчилгээг авахад (10жилийн хугацаа нь дуусаад) онлайнаар цаг авалгүй, шууд харьяалагдах гадаад иргэний харьяатын албан дээр очоод тусгай цонхон дээр очиж үйлчлүүлэх.
► Заасан хугацаанд байнгын оршин суух гэрчилгээгээ дахин хүсэж аваагүй тохиолдолд Цагаачлалын хуулийн 100-д зааснаас 2сая вон хүртэлх торгууль төлнө.
► Сайн дураараа мэдэгдэх (18.09.21-18.12.31) хугацааны турш, гадаад иргэний үнэмлэхийн өөрчлөгдсөн зүйлс (Дүрэм 35) болон оршин буй газрын өөрчлөлт (Дүрэм 36) зэргийг сайн дураараа мэдэгдсэн F5-тай гадаад иргэдийн хувьд торгуулиас чөлөөлөхөөр төлөвлөж буй.
Орчуулсан Ж.Нармандах, 18.10.12.