메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх амралтын өдөр хичээллэдэг монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургуулийн салбар Сүвон хотод нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Б.Ганболд, Сүвон хотын дарга Ём Тэ Ён, Сүвон хотын өсвөрийн хүүхдийн Дрим төвийн дарга Чой Бён Жу, Гёнги аймгийн захиргааны ажилтанууд, сурагчид эцэг эхчүүд оролцлоо. Элчин сайд Б.Ганболд арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Даяаршиж буй ертөнцөд монголчууд бидний онцолж ялгарах нэрийн хуудас, онцгойрч бахархах бахархал болсон төрөлх хэл, өв соёл, гайхамшигт түүх, зан заншлыг БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ хүүхэд бүрт бага балчраас нь сургаж, өвлүүлэх боломжоор хангах нь ЭСЯ-ны гол ажлын нэг гэж би хувьдаа ойлгодог” гэв.

Image may contain: 1 person, standing

Сүвон хот болон ойр орчмын хотуудад монгол иргэд олноороо оршин суудаг бөгөөд, эдгээр иргэдийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр тус сургуулийн салбарыг нээхээр тогтсон байна. Тус салбар сургууль нь долоо хоног бүрийн Бямба гарагт 2 анги хичээллэх бөгөөд монгол хэл, соёлын хичээлүүд тусгай хөтөлбөрөөр явагдах юм. Амралтын өдөр хичээллэдэг уг сургууль нь ЭСЯ-ны санаачлагаар Сөүл хотын захиргаатай хамтран 2017 оны 3 дугаар сард Сөүл хотноо анхны элсэлтээ авч нээгдэж байсан ба одоогоор уг сургууль нь 3 дахь улирлын элсэлтээ авч  хичээллэж эхлээд байна.

Image may contain: 13 people, people smiling, people sitting

Image may contain: 11 people, indoor

Image may contain: table and indoor

Image may contain: 1 person, on stage

2018.02.24