메뉴 건너뛰기


БНСУ-д оршин суусан хугацааг хэрхэн тооцох бэ? гэсэн асуулт ялангуяа харъяат болохыг хүсэгчидээс нилээд орж ирдэг.

 

БНСУ-ын Харъяатын тухай хуулийг хэрэгжүүлэх журамын 5 дугаар зүйлд заасны дагуу харъяат болохыг хүсэгчийн Солонгост оршин суусан хугацааг нь дараахтай адил байна.

Харъяат болохыг хүсэгчийн Солонгост оршин суусан хугацааг тодорхойлохдоо тухайн гадаадын иргэн хууль ёсоор БНСУ-ын хилээр нэвтрэн орж ирээд гадаад иргэний бүртгэлд бүртгүүлсэнээр тооцож эхэлнэ.

 Гэхдээ, Улсын хилээр нэвтрэн гараад гадаад улсад түр оршин суусан хугацааг үл тооцох ба түүнээс өмнөх болон дараах хугацааг оруулан тооцно.

  • БНСУ –д оршин сууж байх хугацаандаа гадаад улс руу гарсан ба гадаад улс руу гарахдаа дахин нэвтрэн орох зөвшөөрөлийг аваад тэрхүү зөвшөөрөлийн хугацаа дуусахаас өмнө эргэн  БНСУ–д орж ирсэн тохиолдолд гадаадад байсан хугацааг тооцохгүй.

  • БНСУ-д оршин сууж байгаад оршин суух хугацаа сунгах боломжгүйн улмаас эх орон руугаа буцчихаад дахин виз аваад орж ирсэн бол эх орондоо байсан хугацааг эс тооцон Солонгост оршин суусан цэвэр хоногийг тооцон хүсэлт авна.

  • Хүсэлтийг Улсын хилээр нэвтрэн орж гарах асуудал эрхэлсэн ерөнхий газар (Immigration Office)-ын харъяатын асуудал хариуцсан хэлтэст хүлээн авна.

 

   


                                                           Мэдээлэлийг : СХЭЗГ-ын авлагаас хавсаргав

Глобал хууь зүйн товчоо (법률사무소 글로벌)


Манай хаяг: Тундэмүн ёгса мүнхуа гунвон 12-р
дугаар гарцаар гараад эргээд чигээрээ 50м Time
castle барилгын 3 давхар 301 тоот
(동대문역사문화공원역 12번출구 뒤로 50m)
Утас: 010-8390-5842

     

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
13 조정/ 화해권고-Зохицох Эвлэрэх санал оруулах Глобалхуульзүйнтовчоо 2017.02.22 2093
» БНСУ-д оршин суусан хугацааг хэрхэн тооцох бэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1358
11 БНСУ-д гадаадын иргэнтэй холбогдсон гэмт хэргийг голцуу хаана байцаан шийдвэрлэдэг вэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1222
10 Иргэдэд туслах сан МИX 2017.01.19 1212
9 1. Эрүүл мэндийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1192
8 ДААТГАЛД ХАМРАГДАХ ТУХАЙ: Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1123
7 Нэхэмжлэл гаргахтай холбоотой үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.25 1105
6 3.Тэтгэвэрийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 1095
5 2. Үйлдвэрийн осолын даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 1076
4 4. Хөдөлмөр эрхлэгчийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 1012
3 Нэхэмжлэгчийн бие төлөөлөгч-소송대리인 Глобалхуульзүйнтовчоо 2017.02.01 1003
2 БНСУ -ын нутаг дэвсгэр дээр нас барсан тохиолдолд Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 938
1 Huuli bus orshin suugch file МИX 2017.05.03 885