메뉴 건너뛰기


ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ??

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдррийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. 
Уг хурлаар Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн банкны ТУЗ-ын дарга Б.Нямаа танилцуулга хийжээ. 
Тэрээр Төрийн банкны 2016 оны 3-р улирлын байдлаарх санхүүгийн үзүүлэлтийг танилцуулаад гишүүдийн асуултанд хариулсан байна.
“Өмч хувьчлалын хувьд бид хувьчлалын өөр боломжуудыг судалж үзэж байгаа. Одоогийн байдлаар 100 хувь хувьчилна гэсэн байдлаар бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Компанийн одоо байгаа эрсдэлийг бууруулах, илүү үр ашигтай ажиллах, бусад банкуудтай өрсөлдөхгүй байх чиглэлд үйл ажиллагааг нь анхаарч ажиллаж байгаа.

turiin bank.jpg
Нөгөө талдаа банкны салбарт ашигтай ажил багасч, эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой банкны зардлыг бууруулах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах ажлыг зохион байгуулаад явж байгаа. Одоогийн байгаа, үйл ажиллагаа явжуулж буй 500 гаруй салбар нэгжүүдээс ашиггүй ажиллаж байгаа салбар нэгжүүдийн заримыг татан буулгах асуудлыг ярьж байгаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Банкны үйл ажиллагааг аль болох эрсдэлгүй байлгах үүднээс Д.Баярсайхан захирлаас асуумаар байна. Менежмент солигдоод Засгийн газрын шууд харьяаны банк болоод удирдаад явахад ямар нэгэн захиргаадалтын эрсдэл байна уу үгүй юу? Танай төв байранд 150-иад хүн ажилладагын 70 нь захирал гэсэн. Тэр үнэн үү? Мөн танайд хоёр захирал байгаа. Б.Цэндсүрэн, та хоёрын хэн нь том захирал нь юм бэ? Төв банкнаас зөвшөөрөл өгдөг захирал нь яг хэн нь юм бэ?

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Тийм дарамт шахалт байхгүй. Төрийн банкны дүрэмд өөрчлөлт ороод одоогийн хямралтай үед хувьчлалын бэлтгэлийг хангахтай холбогдуулж Удирдах зөвлөлтэй гэрээгээр ажиллаж байгаа Ерөнхий захирал нь миний бие. Харин банкны засаглалын зарчимд нийцсэн гүйцэтгэх захирал нь Б.Цэндсүрэн гэдэг хүн байгаа. Хэлтсийн захирлуудаа оруулаад нийт 64 захирал байгаа.

Эдийн засгийн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Энэ хувьчлал ондоо багтаж явагдах уу?

Б.Нямаа “Ондоо багтааж хувьчлах уу гэж асууж байна. Бид ийм байдлаар ажлаа зохицуулж байгаа ч наана нь бэлдэх юм их бий. Энэ бол нэлээн том хувьчлалын асуудал учраас бид энэ ажиллагааг маш болгоомжтой, зөв зохион байгуулах ёстой байгаа. Үүнд нэлээн цаг хугацаа орно.

/Мэдээллийн дэлэгрэнгүйг http://www.ikon.mn/n/vox/

Тэдний хэлж байгаар 
ТУЗ-ын дарга Б.Нямаа, Ерөнхий захирал Д.Баярсайхан нарын хэлж байгаагаар банкны салбарт ашигтай ажил багасч, эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой банкны зардлыг бууруулах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах ажлыг зохион байгуулаад явж байгаа.

Баярсайхан захирлаа
та бүхний хийсэн газар хэлтсийн бүтэцийг томруулж захирлуудын орон тоог нэмэгдүүлсэн үйлдэл чинь тэгээд зардлаа хэмнэж байгаа үйлдэл үү? 
Энэ үнэн үү?

Төрийн банкны газрын захирлаас дээш удирдлагууд
1. Зөвлөх 1 /Б.Баттүвшин/
2. Ерөнхий захирал 1 /Д.Баярсайхан/
3. Гүйцэтгэх захирал 1/Б.Цэндсүрэн/
4. Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирал 1/Д.Ганбаатар/
5. Орлогч захирал 1/Г.Тогтохбаатар/
6. Орлогч захирал 1 /Д.Бямбасүрэн/
7. Орлогч захирал 1 /Б.Энхсайхан/
8. Санхүү хариуцсан захирал 1 /Л.Чинбат/
9. Бүтээгдэхүүн хариуцсан захирал 1 /Л.Жамбасүрэн/
10. Бизнес хариуцсан захирал 1 /Н.Энхтайван/
11. Үйл ажиллагаа хариуцсан захирал 1 /Х.Алтанзагас/
12. Эрсдэл хариуцсан захирал 1 /Б.Дэлгэрбаяр/
13. Мэдээлэл технологи хариуцсан захирал 1 /С.Гэрэлмаа/
14. Хууль, эрх зүй хариуцсан захирал 1 ,
15. Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал 1 /М.Эрхэмбаяр/
16. Цахим банкны газрын захирал 1 /А.Мандахнаран/
17. Байгууллагын банкны газрын захирал 1/Л.Амараа/
18. Улаанбаатарын банкны газрын захирал 1 /З.Туяацэцэг/
19. Орон нутгийн банкны газрын захирал 1 /Я.Отгонжаргал/
20. Актив, пассив удирдлагын газрын захирал 1 /Б.Бат-Ирээдүй/
21. Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал 1 /Х.Эрдэнэбилэг/
22. Санхүүгийн газрын захирал 1 /Г.Хандцоож/
23. Мэдээлэл, технологийн газрын захирал 1 /Б.Алтангэрэл/
24. Хүний нөөцийн газрын захирал 1 /Ц.Нацагдолгор/
25. Нийтлэг үйлчилгээ, хангамжийн газрын захирал 1 /О.Баасансүрэн/
26. Аюулгүй байдлын газрын захирал 1 /М.Батжаргал/
27. Эрсдэлийн удирдлагын газрын захирал 1 /Л.Идэрцогт/
28. Хууль, эрхзүйн газрын захирал 1 /Б.Амарсанаа/
29. Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын захирал 1 /Д.Хосбаяр/

Эдгээр 29 удирдлагын цалингийн зардалтай танилцьяа.

Зөвлөх 1, сарын цалин 5 сая , 1 жилд 60 сая
Ерөнхий захирал 1, сарын цалин 18 сая, 1 жилд 216 сая төгрөг
Гүйцэтгэх захирал 1, сарын цалин 15 сая, 1 жилд 180 сая төгрөг
Тэргүүн орлогч захирал 1, сарын цалин 12 сая, 1 жилд 144 сая төгрөг
Орлогч захирал 3, сарын цалин 30 сая, 1 жилд 360 сая төгрөг /1 хүний цалин 10 сая/
Хариуцсан захирал 7, сарын цалин 56 сая, 1 жилд 672 сая төгрөг /1 хүний цалин 8 сая/
Газрын захирал 15, сарын цалин 75 сая, 1 жилд 900 сая төгрөг /1 хүний цалин 5 сая/

Зөвхөн эдгээр 29 захирлын нийт цалингийн зардал 1 сард 211 сая төгрөг, 1 жилд 2,5 тэрбум төгрөг

Тэгвэл эдгээр 29 захирлын 1 сар, 1 жилийн цалингийн зардлаар хэдэн теллерийн цалинг олгох боломжтой бэ?

Зөвхөн энэ 29 хүний 1 сарын цалингаар нийт 351 теллерийн 1 сарын цалинг олгож болно.

Зөвхөн энэ 29 хүний 1 жилийн цалингаар нийт 4220 теллерийн 1 сарын цалинг олгож болно.

/1 теллерийн сарын дундаж цалин 600 мянган төгрөг/

Төрийн банкны Баярсайхан, Цэндсүрэн тэргүүтэй удирдлагын ичгүүргүй багийн зөвхөн цалингийн зардлыг тооцож үзхэд л ийм байна.

Энэ зардлаа тэд яаж нөхөхөөр болсон бэ? Ажилтнуудаа хууль бусаар хоморголон халж!!!!!!!!

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745
15 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
14 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
13 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
12 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
» ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9187
10 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
9 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
8 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
7 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
6 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
5 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
4 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
3 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
2 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813
1 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11733