메뉴 건너뛰기


Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсонтой холбоотой юм.

Өнөөдрийн уулзалтад ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

-ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ- 

Энэ үеэр ГХЯ-ны ЭЗХАГ-ын дарга А.Ариунаа хэлэхдээ “Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ. Нийт гаалийн бараа 97 бүлэг бий. Манай талын импортын барааны гаалийн тариф ихэвчлэн 5 хувь байдаг. 59.7 хувь буюу 3423 төрлийн бараа зургадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа Япон улсын экспортлож байгаа 8004 төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө.

Дараагийн үе шатанд бид харилцан уулзаж тарифыг бууруулах хэлэлцээ хийнэ. Зарим нэрийн бараа тарифаас чөлөөлөгдөхгүй. Япон руу бараагаа экспортлох гэж байгаа бол зургадугаар сарын 7-ноос хойш ашигтай. 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд орно. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь цэвэр бизнесийнхэн” гэв.

-ГУРАВ ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ-

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургадугаар сарын 7-ноос байхгүй болохыг онцолсон юм. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг ч мөн албаныхан хэлж байв.

Мөн энэ үеэр Японы импортлогч талыг төлөөлж “Санко Сейки” ХХК-ийн захирал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбогдуулж Орон нутгийн банкуудаас тусгай зээл гаргах нь ЖДҮ-ийг дэмжинэ, Хүн хоорондын солилцоог сайжруулахын тулд визний асуудлыг хялбар болгох шаардлагатай байна гэсэн хоёр санааг онцлон дэвшүүлсэн юм. ГХЯ-ны төлөөллийн хэлснээр бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм байна. 

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 744
15 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1389
14 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2375
13 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6454
12 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6814
11 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9186
10 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7933
9 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7803
8 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7271
» 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9864
6 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9700
5 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10595
4 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9757
3 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9599
2 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11811
1 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11731