메뉴 건너뛰기



БЭЭЖИН./Xinhua/. Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон тухай тус улсын Эрчим хүчний газар мэдэгдлээ.

Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсад нарны эрчим хүч үйлдвэрлэл 2016 онд бараг хоёр дахин нэмэгдсэн хэдий ч нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэрэглээ маш бага хувьтай хэвээр байна.

Хятадын Эрчим хүчний газрын мэдэгдсэнээр, тус улс өнгөрсөн онд PV буюу нарны эрчим хүч үүсгүүрийн системийг ашиглан 77.42 ГВт эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг байсан Герман улс 2016 оны 40.78 ГВт эрчим хүч үйлдвэрлэжээ.

Германаас 17 дахин олон хүн амтай Хятад улсын нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэмжээ Европын аль ч улсынхаас бага байна. Германы нэг хүнд ногдох нарны эрчим хүчний хэмжээ 500 ватт байгаа бол Хятадынх 65 ватт байна.

Гэсэн хэдий ч Хятад улсын Засгийн газар эрчим хүчний эх үүсвэрээ өөрчлөн түүхий нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

Одоогоор, Хятад улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 11 хувийг нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний  эх үүсвэрээс хангаж байгаа аж. Мөн тус улс салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилтыг Хятад улс тавьжээ. Энэ зорилтдоо хүрэхийн тулд 2.5 их наяд юань буюу 364 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 740
15 “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1385
14 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2369
13 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6452
» Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6812
11 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9184
10 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7932
9 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7802
8 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7271
7 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9864
6 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9700
5 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10595
4 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9755
3 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9599
2 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11811
1 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11731