메뉴 건너뛰기


  Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний гурван туслахыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
     Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын ажилтнууд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгалт хийж, тус компанийн дансанд Самсунг компани өнгөрөгч оны 10-р сард 3 тэрбум 500-н сая вон буюу хоёр сая 800-н мянган евро шилжүүлсэнг илрүүлсэн юм.
    Тэгвэл Самсунг компани нь энэхүү мөнгийг компанийн цаашдын үйл ажиллагаанд Засгийн газраасаа дэмжлэг авах зорилгоор бэлэглэсэн байж болзошгүй ажээ.
samsung.jpg
     Энэ тухай бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн хамтран эзэмшигч байсан Роберт Куйпс, Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
      Тэрээр хэлэхдээ "Чуй Сүн Шил нь Солонгосын морин спортын тамирчдын морь худалдан авахад зуучлах, дасгалжуулагч хөлслөх, бэлтгэл сургуулилт хийх, орон байраар хангах зэрэг ажлуудыг хийх зорилгоор Герман улсад хувийн компани байгуулсан. Би тус компанийн хамтран эзэмшигч байсан ч компанийн дансанд орж ирж байсан их хэмжээний мөнгөний зарим эх үүсвэр тодорхой биш байсан тул хамтран эзэмшигчээс сайн дураараа татгалзсан" гэж хэлсэн байна.
     Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Самсунг компанийн холбогдох ажилтнуудаас мэдүүлэг авахаар болжээ.
     
 
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
24 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 681
23 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 686
22 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2788
21 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4158
20 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12662
19 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4648
18 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4527
17 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12053
16 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6759
15 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5882
14 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5780
13 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7485
12 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7690
11 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8343
10 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
9 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
» Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
7 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8979
6 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9473
5 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11095