메뉴 건너뛰기


Монгол-Солонгосын Бизнес форум Сөүл хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд Монголоос 45 компанийн 60 гаруй бизнесийн төлөөлөгч Бизнесийн форумд оролцож байгаа юм.

2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрсэн бөгөөд үүнээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болж, худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өсжээ. Монгол Улсаас Өмнөд Солонгос руу экспортод сүлжмэл хувцас, молибдены хүдэр, эвэр туулай, мал амьтны бэлдмэл тэжээл гаргаж байна. Энэ нь манай улсын экспортын 0.2 хувийг, импортын 4.6 хувийг эзэлж байгаа юм.
forum2018.jpg
Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон Бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд газрын баялаг ихтэй улс. Манай улсын хувьд ашигт малтмал бага. Тиймээс бид энэ тал дээр хамтран ажиллах боломжтой” гэв.

1990-2017 оны хагас жилийн байдлаар БНСУ-аас нийт 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2,399 компани бүртгэгдсэн байна. Салбараар нь авч үзвэл солонгосчууд бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд түлхүү ажиллаж байна. 

Монголын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав үг хэлэхдээ “БНСУ нь байгалийн баялгаар дутмаг ч дэлхийд дээгүүр эрчим хүчний хэрэглэгч улс бөгөөд үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалт, техник технологийн тал дээр харьцангуй тэргүүлэгч орон. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд мал аж ахуй, газар тариалан, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй боловч хөрөнгө, технологи дутмаг. Иймд Монгол-Солонгосын хамтын ажиллагаанд маш их орон зай байна” гэж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж өр зээлүүдээ хугацаанд нь барагдуулж байгаа талаар мөн Монгол Улсын эдийн засаг өсөлт үргэлжилж байгаа талаар онцоллоо. 
БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Кан Сүн Чөн

“Бид Монгол Улсад нийтийн хоол, худалдааны салбарт амжилттай ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын нийт франчайз бизнесийн 60 хувийг эзэлж байгаа юм. Мөн худалдааны салбарт Имарт зэрэг дэлгүүр амжилттай ажиллаж, өнгөрсөн жил хоёр дахь салбараа нээлээ. Мөн Монгол Улсыг нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй гэж ойлгосон. Энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах тал дээр хамтран ажиллах боломжтой. Мянган бээрийн замыг нэг алхмаар гэж үг байдаг. Тэгэхээр хамтын ажиллагаагаа алхам алхмаар эхэлвэл бидний хамтын ажиллагаа Зүүн Хойд Азийн тулгуур болно гэж итгэж байна” хэмээлээ. 

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулж байна.
Тэрбээр “Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруйхан жилийн дотор найм дахин өссөн. Жижиг эдийн засаг зөв бодлогоор явж чадвал маш хурдан өсөлт гаргах боломжтой. Монгол Улсын экспорт импортоосоо давсан эерэг хандлага байгаа. Нийт худалдааны эерэг баланс 14 хувиар өснө гэж төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Гэхдээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн томорч байна.

Монгол Улсын төрөөс хууль эрх зүйн тогтвортой байдлыг нэн тэргүүнд анхаарна. Манай улс дотоодын хүчин зүйлээс гадна олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон байдаг. Энэ үүргээ бид байнга биелүүлж бий. Дэлхий нийтийн өмнө тавьсан үүрэг хариуцлагаа нэн тэргүүнд тавьдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр олон улсаас босгосон бондын эргэн төлөлтүүд дээрээ хариуцлагатай хандаж байна. Мөн олон улсын 30 гаруй татварын давхар гэрээ, хэлэлцээтэй” гэж байлаа. 

Монгол-Солонгосын Бизнесийн форум өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 хүртэл үргэлжилнэ.


- БНСУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12662
48 БНСУ-ын нэгэн эмнэлэгт ажиллаж буй Монгол бүсгүйн “Сэтгэлийн хөндүүр” [1] file 관리자 2014.04.15 12543
47 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12053
46 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11811
45 Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ file МИX 2015.07.31 11731
44 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11604
43 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11193
42 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11095
41 Хойд Солонгос “Нарны баяр”–аа тэмдэглэж байна 관리자 2014.04.16 10625
40 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10595
39 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10093
38 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9956
37 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9864
36 Монголын эдийн засаг "газардлаа" file МИX 2014.05.26 9769
35 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9755
34 Солонгосын топ компаниуд жилийн 100 сая воны цалинтай file МИX 2014.04.18 9729
33 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9700
32 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9599
31 КАПИТАЛ БАНК БНСУ-ЫН СЕРАН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА file МИX 2014.08.05 9586
30 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9473