메뉴 건너뛰기


Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тодорхойлсон байдаг. Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан билээ.
 
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон юм.
 
“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилтыг дэвшүүлээд байгаа аж.
 
УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.07.10) БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбоо болон Хүнс, технологийн политехник коллежийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд шинээр байгуулагдаж буй Талх, нарийн боовны мэргэжлийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Уг лаборатори нь “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй эхний томоохон ажлуудын нэг бөгөөд талх, нарийн боов бэлтгэхэд зориулагдсан орчин үеийн 15 нэр төрлийн 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.
 
УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг ойлгуулах, суурийг нь тавих үүднээс бид гурван жилийн өмнөөс олон улсын хөдөлмөрийн зах зээлийг судалж үзээд хамгийн гол цөм нь өндөр түвшний мэргэлжлийн ажилтны эрэгт хэрэгцээг хангах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Ингэхийн тулд хүн бүр ажилтай байх хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой. Хуучирсан тоног төхөөрөмж, технологиор суралцсан хүүхдүүд эргээд зах зээл дээр гологддог. Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аадхан мэргэжлийг сургаж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэгтэй адил мэргэжлийн нарийн боловсон хүчин бэлтгэх ёстой. Гэхдээ бид цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх нь амин чухал хөшүүрэг юм. Хэчнээн үнэтэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлээд түүн дээр ажиллаж чадах боловсон хүчингүй бол тэр техникүүд зэвэнд идэгдэж, тоосонд дарагдаж, ид шидийг үзэж чадахгүй өнгөрнө. Бид 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөөр л ирлээ. Гэвч ахиц тааруухан байна. Тиймээс л миний бие үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм. Нүдээрээ харж, гараараа хийж, технологи, ноу хау сурсан хүн Монголдоо ирээд зүгээр суухгүй. Тэд харин харснаа, мэдснээ, сурснаа, бодсноо хэрэгжүүлнэ. Энэхүү дэлхийн хэмжээний хүнсний технологийн тоног төхөөрөмжтэй талх, нарийн боов үйлдвэрлэлийн сургалт явуулах иж бүрэн лабораторийг БНСУ-ын Инженерүүдийн нэгдсэн холбоо болон  Мэргэжлийн ур чадварын холбооноос анхны суурилуулалтаас нь эхлээд дадлагажуулах сургалт хүртэлх үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаад талархалтай байна. Мөн Монголд байхгүй байсан  зарим тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна.  Энэхүү ажлыг эхлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жун болон тус яамны хамт олонд, эдгээр мэргэжлийн холбоодын удирдлагуудад талархал илэрхийлье” гэв.
 
Хүнс, технологийн политехник коллеж 1100 орчим суралцагчидтай бгөөд 100 орчим нь талх, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг байна. Мэргэжилтэй ажилтнаас магистрийн зэрэг олгох хүртэлх шаталсан сургалт явуулдаг тус коллежийн энэхүү дадлагын лаборатори ашиглалтад орсноор хот, хөдөөгийн 14 мэргэжил сургалтын төвүүдийн багш, суралцагчдыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн болон зах зээлийн эрэлттэй нийцсэн технологийг эзэмшүүлнэ. Энэ сарын сүүлээр БНСУ-аас багш нар ирж сургалт явуулахаар болсон гэдгийг тус коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ онцлов.
 
“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.
 
2030 онд гэхэд 20000-30000 мэргэжилтэй ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, 5000 нарийн мэргэжлийн, дэлхийд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүд  бэлтгэх зорилт тавьж байгаа.
 
Уг нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
49 Орос, Солонгос, Швейцарт эрчүүд нь эмэгтэйчүүдээс 30 хувиар өндөр цалин авдаг file МИX 2019.03.04 685
48 Хамгийн их эмнэлгээр үйлчлүүлдэг иргэдтэй орноор Солонгос Улс тодорлоо file МИX 2018.11.07 690
47 “SAMSUNG ELECTRONICS” КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 80.1 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ file МИX 2018.09.10 745
» “АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ МИX 2018.07.13 1390
45 Солонгост воны ханш унаж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна file МИX 2018.06.19 2792
44 “Ган” картаараа БНСУ-ын шилдэг 5 эмнэлэгт 20 %, ЛОТТЕ их дэлгүүрээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй file МИX 2018.06.06 2376
43 Монгол-Солонгосын бизнес форум 2018.01.16 file МИX 2018.01.17 3145
42 ӨМНӨД СОЛОНГОС БОЛОН МОНГОЛ УЛС ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ file МИX 2018.01.17 4166
41 МОНГОЛ-УМАРД СОЛОНГОСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2017 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ МИX 2018.01.08 12667
40 БНСУ-ын экспорт сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрч өсөв МИX 2018.01.02 4659
39 Самсунгийн захирал өнгөрсөн жилийн Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүнээр тодорчээ file МИX 2018.01.02 4531
38 Солонгосын засгийн газар түүхэндээ анх удаа $30,000 хүрнэ гэж зарлалаа. file МИX 2018.01.02 12058
37 2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 1060 воноор өсгөж, 7,530вон болгож баталлаа. file МИX 2017.10.24 6763
36 Хоёр Солонгосыг нэгтгэхэд ямар хэмжээний зардал гарах вэ? file МИX 2017.05.03 5886
35 Өмнөд Солонгостой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээ АНУ цуцалж магадгүй file МИX 2017.04.19 5785
34 Хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьсаар байгаагийн гурван шалтгаан file МИX 2017.02.23 6455
33 Хятад улс нарны эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна МИX 2017.02.08 6815
32 Өмнөд Солонгосын тал АНУ-аас 30 тэрбумын зэвсэг худалдан авчээ file МИX 2017.01.17 7488
31 Өмнөд Солонгос Qualcomm-ийг түүхэн дээд хэмжээгээр торголоо file МИX 2017.01.04 7692
30 Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төсвийг 20 хувиар танажээ file МИX 2016.12.06 8345