메뉴 건너뛰기


Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсонтой холбоотой юм.

Өнөөдрийн уулзалтад ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ. Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

-ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ НЭМЭГДЭНЭ- 

Энэ үеэр ГХЯ-ны ЭЗХАГ-ын дарга А.Ариунаа хэлэхдээ “Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ. Нийт гаалийн бараа 97 бүлэг бий. Манай талын импортын барааны гаалийн тариф ихэвчлэн 5 хувь байдаг. 59.7 хувь буюу 3423 төрлийн бараа зургадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа Япон улсын экспортлож байгаа 8004 төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө.

Дараагийн үе шатанд бид харилцан уулзаж тарифыг бууруулах хэлэлцээ хийнэ. Зарим нэрийн бараа тарифаас чөлөөлөгдөхгүй. Япон руу бараагаа экспортлох гэж байгаа бол зургадугаар сарын 7-ноос хойш ашигтай. 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд орно. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь цэвэр бизнесийнхэн” гэв.

-ГУРАВ ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ-

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургадугаар сарын 7-ноос байхгүй болохыг онцолсон юм. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг ч мөн албаныхан хэлж байв.

Мөн энэ үеэр Японы импортлогч талыг төлөөлж “Санко Сейки” ХХК-ийн захирал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбогдуулж Орон нутгийн банкуудаас тусгай зээл гаргах нь ЖДҮ-ийг дэмжинэ, Хүн хоорондын солилцоог сайжруулахын тулд визний асуудлыг хялбар болгох шаардлагатай байна гэсэн хоёр санааг онцлон дэвшүүлсэн юм. ГХЯ-ны төлөөллийн хэлснээр бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1, 3, 5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ. Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм байна. 

Т.БАТСҮРЭН

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
28 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9187
27 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7934
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
24 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8981
23 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7804
22 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7272
21 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9474
» 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9866
19 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11096
18 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9702
17 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10597
16 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9759
15 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9957
14 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9601
13 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10094
12 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11194
11 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11606
10 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11813