메뉴 건너뛰기


СӨҮЛ./Reuters/. Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Samsung” корпораци өөрийн шинэ бүтээгдэхүүн болох “Note 7” гар утсыг гадаад, дотоодын зах зээлээс эргүүлэн татсантай холбоотойгоор үйл ажиллагааны орлого нь 30 хувиар эрс буурчээ.

Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 7.3 их наяд воны орлоготой ажилласан бол энэ оны мөн улиралд орлого нь 5.2 их наяд вон болж буурчээ. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн орлого хамгийн доод түвшинд хүрч буурсныг харуулж байна.

“Note 7” шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй удаа гарсны дараа “Samsung” корпораци уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг бүрмөсөн зогсоосон билээ.

Тус компанийн ухаалаг гар утасны үйлдвэр өнгөрсөн улиралд 100 тэрбум воны үйл ажиллагааны орлого олсон нь 2008 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн доод үзүүлэлт бол өмнөх улирлынхаас 98 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Бусад шинэ бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг сэргээх замаар алдагдлаа аль болох богино хугацаанд нөхөх болно гэж “Samsung” мэдэгджээ.

Ухаалаг гар утасны зах зээл дэх “Samsung” корпорацийн гол өрсөлдөгч болох Америкийн “Apple” компанийн борлуулалтын орлого 2001 оноос хойш анх удаагаа буурсан байна. “Apple”-ийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамагласнаас эрс зөрж, 9 хувиар бууран 46.8 тэрбум доллар болжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8189
28 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9184
27 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 7932
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9046
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9155
» "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 8979
23 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7802
22 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7271
21 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9473
20 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 9864
19 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11095
18 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9700
17 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10595
16 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9755
15 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 9956
14 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9599
13 Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10093
12 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11193
11 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11604
10 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 11811