메뉴 건너뛰기



БНХАУ Тажикстаны Уулын-Бадахшаны автономит мужид цэргээ оруулж зарим нутгийг нь хяналтдаа авлаа гэж News-Asia сайт мэдээллээ. Хэвлэлийн мэдээгээр бол хятадын цэрэг бүр тавдугаар сарын 6-нд энэ нутагт орж ирсэн юм байна. Энэ бүхэн ердөө Тажикстан улс Хятадад төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүйгээс болсон гэж хэвлэлд бичжээ. 

Тажикууд тусгаар тогтнож ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарснаасаа хойш  маргаантай газар нутгаасаа 1,5 мянган хавтгай дөрвөлжин газрыг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм. 

Уулын-Бакахшаны автономит мужийн ард иргэд нь Тажикстаны албан ёсны шийдвэрт захирагддаггүй, эрх баригчдынхаа бодлогод ямагт сэтгэл дундуур байдаг, байнга сөрөг байр суурьтай байдаг юм байна.

2012 оны зун энэ мужид эрх баригчдаа эсэргүүцсэн мөргөлдөөн гарч энгийн иргэдийн амь нас үрэгдэж байсан юм. Энэ нутгийнхан өөрсдийн хээрийн командлагч нарынха аудирдлагаар эрх баригчдаа эсэргүцэн боссон юм. Энэ бүхнийг далимдуулан хятадын цэргийнхэн байнга өдөөн хатгаж ирснээр ээлжит зөрчилдөөн үүсэхэд хүрсэн нь энэ.

2013 оны эхээр Тажикийн засгийн газар газар нутгаасаа Хятадад өгөх гэж байна хэмээн шинжээчид баталж байсан ч хэн ч үүнд анхаарал хандуулаагүй өнгөрсөн юм. Шинжээчид бүр Тажик гадаад өрөөсөө болж БНХАУ-д газраасаа өгөх гэж байна гэж бичиж байсан юм. 

Хэдийгээр хятадуудын эзлээд байгаа энэ газар нь өндөр уулын бүс болохоор ямар ч ашиггүй, хүн амьдрахад таагүй гэж байгаа ч хятадуудын хувьд энэ газрыг байгалийн баялаг, ашигт малтмал, ялангуяа уран, үнэт чулууны  ордтой гэж үзэж байна. 

Хятадууд тэнд хэдийнээ геологи хайгуулын ажил хийгээд эхэлчихсэн, Тажикууд үүнийг хуульчлахаар “Орд газрын тухай” хууль өргөн бариад гадаадын иргэдийг  орд газарт хайгуул, боловсруулалт хийхийг зөвшөөрөх шатандаа яваа гэнэ. 

Ер нь Тажикстаны нутаг дэвсгэрт зөвхөн цэргийнхэн ч ороод байгаа төдийгүй энгийн иргэд ч оччихсон ажиллаж байгаа нь тодорхой байна. Эцсийн эцэст тажикийн уугуул иргэдийн хэдэн зуунаар оршин амьдарч ирсэн газар нутаг ийн хүнийх болох гэж байна хэмээн  glavred.info сайтад мэдээлжээ. 

Тажикстаны Уулын Бадахшаны автономит муж нь Киргиз, Хятадтай хиллэдэг, нийт 64,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай 28,9 мянган хүн амьтай муж юм. Мужийн төв Хорога нь Тажикстаны нийслэл Душанбегаас 527 км зайтай оршино. 
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
43 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7354
42 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 407
41 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
40 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
39 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
38 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
37 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
36 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30439
35 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53512
34 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
33 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
32 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
31 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
30 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33065
29 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
28 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
27 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
26 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
» Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
24 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338