메뉴 건너뛰기


НЬЮ-ЙОРК. /IRNA/. Иран улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Голам Али Хошру НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд захидал бичиж, Иран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсан этгээдийг баривчлах талаар гаргаж буй хүчин чармайлтыг онцолжээ.

“Олон улсын холбогдох хууль, баримт бичгийг, ялангуяа, Консулын харилцааны тухай 1963 оны Венын конвенц, Дипломат харилцааны тухай 1961 оны Венын конвенцыг даган мөрдөж байгаагаа Лалын Бүгд Найрамдах Иран Улс дахин нотолж байна. Болсон хэрэгт буруутай этгээдүүдийг баривчлах талаар Иран бололцоотой бүхнийг хийх болно” гэж Хошру захидалдаа бичжээ. Хууль сахиулах байгууллага урьдчилан сэргийлэх талаар хүчин чармайлт гаргасан хэдий ч зарим жагсагч Саудын Арабын Элчин сайдын яаманд нэвтэрч, хохирол учруулсанд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Үүний сацуу лалын шиитийн нэр хүндтэй санваартан шейх Нимр Бакир аль-Нимрийг Саудын Араб цаазалсныг Ираны Элчин сайд өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруушаасан байна.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
115 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
114 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37493
113 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
112 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
111 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
110 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
109 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
108 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
107 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22940
106 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
105 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
104 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
103 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
102 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
101 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
100 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514
99 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
98 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
97 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152