메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө осолдсон билээ. Уг ослын талаар Ансанаас Ким Мин Ү сурвалжлагч ингэж бичжээ.

“Өглөөний 8 цаг 40 минутын үед байхаа, усан онгоц хэлбийгээд байх шиг санагдсан. Тэр үед станцаар хөдөлж болохгүй, хөдөлбөл онгоц илүү их хэлбийнэ гэсэн утгатай мэдээ цацагдсан”

Ансан хотын Танвон ахлах сургуулийн 2-р ангийн ихэр сурагчид болох Жон Дэ Жин, Жон Буг Жин (17) нар өрөөндөө амарч байгаад онгоц хэлбийхийг мэдэрмэгц яаравчлан аврах хантаазаа өмссөн байна. Ах Дэ Жин нь дүүдээ аврах хантааз өмсгөөд хамт коридорт гарсан байна. “Түн гэсэн чимээ болон ямар нэгэн чичиргээ мэдэгдээгүй” гэж ах дүүс тайлбарласан байна.

Бүх хүүхдүүд өрөөнөөсөө гарсан байсан бөгөөд усан онгоц хэлбийж суух ч хэцүү байсан тул тэд коридорт хэвтээд дараагийн зааварчилгаа цацагдахыг хүлээсэн байна.

“Тайван байцгаая” гээд бүгд 20-иод минут хүлээсэн боловч 4 давхарт ус орж ирж эхэлсэн байна. Ус маш хурдан дүүрч эхэлсэн бөгөөд гарах гарц хүртэл усанд автсан байлаа.

“Гарц усанд автсан байсан тул дүүтэйгээ хамт шумбаад гарч ирсэн” гэж Дэ Жин мэдэгдсэн байна. “Дүү бид хоёр амьд гарч ирсэн боловч бусад хүүхдүүд..” хэмээн тэд үгээ дуусгаж чадсангүй.



Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
15 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
14 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19677
13 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
12 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
11 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
10 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
9 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
8 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
7 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6458
6 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
5 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
» Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
3 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
2 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
1 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515