메뉴 건너뛰기



Ёо Бюн Юн

Сар гаруйн өмнө далайд живж, олон зуун хүний амь насанд хүрсэн Севол онгоцны эзэмшигч Ёо Бюн Юны охин Ёо Сом Наг баривчилжээ. Тэрээр Парист амьдардаг бөгөөд олон улсын баривчлах зөвшөөрлийн дагуу түүнийг саатуулж, одоо БНСУ-ын талд шилжүүлэхээр хуулийнхан ажиллаж байгаа аж.  
Севол онгоцыг эзэмшдэг Ёо Бюн Юныг татвараас зайлсхийсэн, хууль бус аргаар мөнгө олсон, мөн онгоц живсний дараа үүрэг хариуцлагаа үл ухамсарласан гэдэг үндэслэлээр шалгах шаардлагатай байгаа ч цагдаагийнхан одоо хүртэл түүнийг олохгүй байгаа юм. Түүнийг өөрийн байгуулсан шашны сүмдээ нуугдаж байгаа хэмээн сэжиглэж цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийсэн ч олоогүй. Маш баян чинээлэг амьдралтай ч олны өмнө барагтай харагдаж байгаагүй нууцлаг амьдралтай, гагцхүү тулааны урлагийн мэргэжилтэн, байгалийн гэрэл зураг авдаг гэдгээр нь олон нийт мэддэг Ёо Бюн Юны гэр бүл Севол онгоц живсэн гол бурууг үүрэх ёстой хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн. Гэвч Ёо Бюн Юн болон түүний том хүү хуулийнхнаас зугтаж нуугдсаар байгаа юм. Цагдаагийнхан түүний хүүгийн тухай мэдээлэл өгсөн хүнд 100 мянган ам.доллар, харин хэргийн эзэн Ёо Бюн Юны тухай мэдээлэлд 500 мянган ам.доллар өгнө хэмээн амлаад байна. 
476 зорчигчтой явснаас 174 нь аврагдаж, бусад нь амь үрэгдсэн Севол онгоцны ослын шалтгаан ачаа тээшээ хэтрүүлснээс болсон хэмээн мэргэжлийнхэн тайлбарлаж байгаа юм. 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
» Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
14 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19676
13 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
12 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
11 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6284
10 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
9 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
8 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
7 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6457
6 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
5 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
4 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
3 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7340
2 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
1 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515