메뉴 건너뛰기


Өнгөрсөн 16-ны өдөр Өмнөд Солонгосын “Севол” усан онгоц осолдож живсэн харамсалтай үйл явдал болсон билээ. Солонгосын Инчоноос Чежү арал руу 475 хүн тээгээд явж байсан усан онгоц яг ямар шалтгааны улмаас хоёрхон цагийн дотор осолдсон бэ? гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл осолд өртсөн хүмүүсээс амь аврагдсан хүмүүсийн хэлснээр онгоц живэх үед хөлгийн ахмад Ли Жүн Сок жолоон дээрээ байгаагүй бөгөөд гуравдугаар офицер нь жолоодож байсан нь осол гарахад хүргэсэн гэсэн таамаг байгаа юм.

Шинжээчдийн мэдээлснээр усан онгоцны аюулгүй байдлыг хангасан багийн гишүүд зохион байгуулалт тун муу байсан бөгөөд маш их эмх замбараагүй байдал бий болж хүмүүс олноороо өрөөнүүдэд түгжигдэж улмаар гарч чадалгүй удсан гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн онгоц живж байхад дөнгөж аврах завиа  буулгаж эхэлсэн нь тогтоогдсон байна.

Мөн ослын шалтгааныг мөрдөж байгаа байцаагчдын мэдээллэснээр “Севол” усан онгоц ачааны хүнд хэсгээрээ хад, чулуу мөргөсөн эсвэл огцом эргэлт хийсэн байх магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш бөгөөд ослын шалтгаан одоо хэр тодорхойгүй байгаа аж. Одоогоор 26 хүн амиа алдсан нь тодорхой байгаа ба үлдсэн 300-гаад хүн эсэн мэнд байх магадлал бараг үлдээгүй гэж үзэж байна. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхэд цаг агаарын бэрхшээл их байгаа бөгөөд гэсэн ч цаг алдалгүй эрлээ үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Одоо яаралтай усан онгоц руу агаар шахаж байгаа ба энэ нь нэг талаар амьд үлдсэн хүн байгаа бол туслах нөгөөтэйгүүр усан онгоцыг хөвүүлж усны мандал дээр гаргаж ирэх зорилготой гэнэ.5nnam9l2tlv2a9rl5kpv2587ed

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
15 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
14 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19676
13 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
12 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
11 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6284
10 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
9 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
8 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
7 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6457
6 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
» Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
4 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
3 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7340
2 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
1 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7514