메뉴 건너뛰기


elbegdorj-ts6.jpg


БНСУ-д зорчигч тээврийн хөлөг онгоц осолдож олон хүн амиа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

Үүнд, “Зорчигч тээврийн “Сэвөлхо” хөлөг онгоц осолдож, олон хүн, түүний дотор сурагч хүүхдүүд нэн золгүйгээр амиа алдаж, нөхөж баршгүй гарз хохирол учирсанд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан осолдогсдын гэр бүлд, Солонгосын нийт ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Ослоор сураггүй болсон хүмүүсээс эсэн мэнд гарч ирэхийг Таны нэгэн адил хүсэн хүлээж байсан боловч ийнхүү горьдлого тасарсанд гүнээ харамсан гашуудаж байна. Амь насаа алдсан хүмүүс, хүүхдүүдийн ар гэрийнхэнд учирсан уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлж, Солонгосын ард түмэн энэхүү хүнд сорилтыг сэтгэлийн хаттайгаар даван туулна гэдэгт итгэж байна.

Монголчууд энэ өдрүүдэд ослоор амь үрэгдэгсдийн хойноос зул өргөн залбирч, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсөдтэй зүрх сэтгэлээрээ хамт байгааг уламжилж өгөхийг хүсье” хэмээсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНСУ-ын Ерөнхий сайд Жон Хунг Вон цахилгаан утас илгээж, зорчигч тээврийн “Сэвөлхо” хөлөг онгоц осолдож, олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа БНСУ-ын Засгийн газар, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна МИX 2014.05.30 6931
15 Севолын эзний охиныг баривчиллаа МИX 2014.05.30 6384
14 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19677
13 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд МИX 2014.05.16 6435
12 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ МИX 2014.05.16 6518
11 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
10 Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе уучлал гуйлаа МИX 2014.04.30 7061
9 Ерөнхийлөгч И Мёнг Пак(이명박) болоод улс төрчдийн цэцгийг хүлээж авсангүй МИX 2014.04.30 6632
» Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ file MIX 2014.04.30 6679
7 Амиа алдсан зорчигчдын эрэн хайх ажиллагаанд АНУ, Австрали улсууд орох хүсэлтээ ирүүлжээ MIX 2014.04.23 6458
6 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435
5 Усан онгоц живэх үед хөлгийн ахмад нь жолоон дээрээ байгаагүйгээс осол гарчээ МИX 2014.04.18 6690
4 Усан онгоц живэх үеэр ихэр хүүхдүүд бие биенээ аварч эсэн мэнд гарлаа МИX 2014.04.18 7012
3 Усан онгоцны ослоос 290 шахам хүн сураггүй байна МИX 2014.04.17 7341
2 Онгоцны ослоор хоёр хүн нас баржээ 관리자 2014.04.16 6848
1 Хойд Солонгосын урвагч 관리자 2014.04.16 7515