메뉴 건너뛰기


БНСУ-ын Пхёнтхэк хотод нэгэн эмэгтэй орон сууцны цонхоор хүүхдүүдээ шидэж буй бичлэг шуугиан тариад байна. Орон сууцанд гал гарах үеэр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан эмэгтэйд хүүхдүүдээ хэрхэн аврах вэ гэдэг асуудал үүсчээ. Гал улам хүчтэй асч, хормын төдийд байшинг бүхэлд нь бүрхсэн байна. Эмэгтэйд дөрвөн давхрын цонхоор үсрэх үү, эсвэл шатаж буй байшинд хүүхдүүдтэйгээ үлдэх үү гэдэг сонголт тулгарсан аж. Байшингийн гадна харж зогссон хүмүүс “Хүүхдүүдээ шид, зүгээр л шидчих” гэж зэрэг зэрэг орилж байжээ. Ингээд удалгүй бүсгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь цонхоор шидэж эхэлжээ. Хүүхдүүд нь нэг, гурав болон дөрвөн настай юм байна. Ингээд хүүхдүүдээ гаргасны дараа өөрөө үсэрсэн байна. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан гэнэ. Тэднийг байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд аварчээ.huuhed.jpg



Бүсгүй хүүхдүүд нь маш их айж, уйлж байсан ч үүнээс өөр сонголтгүй байсан гэж CNN агентлагт ярьсан юм. Түүнчлэн түүний нөхөр Принс Энёоко эхнэр хүүхдүүдийг нь аварсан хүмүүст ямар их баярлаж байгаагаа илэрхийлэхэд ч багадаж байна. Насан туршдаа өртэй боллоо гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд Нигерийн иргэд бөгөөд Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг аж. 




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
256 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873
255 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
254 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
253 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
252 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
251 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
250 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
249 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
248 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
247 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22939
246 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
» Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
244 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
243 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
242 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
241 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
240 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
239 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
238 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
237 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592